Ж.Энхбаяр: Улаанбаатар хотод 100 км зам тавихад л түгжрэлийн асуудлыг шийднэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Бид олсон жаахан хөрөнгөө өргөн дэлгэр нутгийн 330 гаруй сум, сууринд хүргэхийн тулд мянга мянган км зам, эрчим хүчний шугам тавьж байна. Энэ бүхэн өгөөжгүй, дандаа алдагдалтай гарах хөрөнгө оруулалт юм. Сум бүрт цагдаа, сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л төрийн байгууллагын систем ажиллаж байна. Тэгэхээр бид сумаас гадна аймгуудын асуудлыг ярих цаг нь болсон. Булган аймгийн дотор Орхон аймаг байна. Сэлэнгэ аймаг дотор Дархан-Уул аймаг багтаж байна. Энэ мэт аймгуудыг хэт жижиглэсэн байдал нь маш хязгаарлагдмал төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Хөдөө рүүгээ бид жил бүр хэдэн мянгаар нь засмал тавьж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 100 км зам тавихад л түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Бид өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байна. Тэгэхээр маш зөв бодлого явуулж байж төсвөө хэмнэх юм" гэв.

Үүнээс гадна тэрбээр "Социализмын үед гадаадын хөрөнгө оруулалтаар бүхэл бүтэн хотыг аж үйлдвэрийн парктай нь барьж чадсан. Энэ бол Дархан-Уул аймгийн төсөл байсан. Тэнд орд баялаг нь төмөр зам, эрчим хүч, засмал зам, Евро Азийг холбосон магестрал шугамтайгаа байна.Мөн хуучин ажиллаж байсан үйлдвэрүүд нь хүний нөөцтэйгээ байгаа. Үүнд тулгуурлан Дархан-Уул аймгийг аж, үйлдвэрийн хот болгох боломжтой юм. Тэгэхээр Дархан хот руу төрийн байгууллагууд болон их, дээд сургуулиудыг нүүлгэх гэх мэт бодлогын хөрөнгө оруулалт хийж чадвал бид аж үйлдвэрийн парктай болно. Ингэснээр хөнгөн хүнсний үйлдвэрүүд сэргэнэ. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл эрс багасна. Мөн Эрдэнэт хотыг түшиглэж болно. Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгож эдийн засгийн бие даасан чөлөөт бүс болгох бодлогыг гаргах ёстой. Нийт ажлын байрны 55.3 хувийг хөдөө аж, ахуйн салбар хариуцаж байна. Энэ салбарын эдийн засгийн салбар дахь оролцоо нь 10 орчим хувь. 10 орчим хувь нь 55 хувийн ажлын байр гаргаж байна. Тэгэхээр хөдөө аж, ахуйг эрчимжүүлж дэмжлэг үзүүлж чадвал ажилгүйдлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Хэрвээ ингэж чадвал Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.226) 2018 оны 10 сарын 24

boddog l sanaa,harin zam tavih gazraa l yaj cholooloh ve gedeg tom asuudal garch ireh bh

0  |  0
Demjij bn (202.55.188.38) 2018 оны 10 сарын 23

Jinhen ulsaa bodogch zaluu bn da. Hudla hudla uls tor hvvhdiin mongo yarihgvi. ulsaal hogjvvliilda.

0  |  0
Зочин(64.119.21.78) 2018 оны 10 сарын 23

Улсаас сумдууд руу төсөв хаяад байдаг тэд энд нүүж ирсээр тэгэхээр эндээ хөрөнгө төсөвөө нэмэхээс аргагүы

0  |  0
Irgen(66.181.186.162) 2018 оны 10 сарын 23

Demjij bna.

0  |  0
Амжилт хүсье(66.181.187.65) 2018 оны 10 сарын 22

мундаг залуу да. Ардын намд байгаа өдрийн од шиг гялтайх залуусын нэг. Амжилт хүсье.

0  |  0
хн(64.119.25.135) 2018 оны 10 сарын 22

дэмжидэг шү

0  |  0
zochin(66.181.184.51) 2018 оны 10 сарын 22

baruun erdenet

0  |  0
Top