Засгийн газраас валютын ханш, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны гишүүдэд шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл өгсөн билээ.

Тэгвэл Засгийн газраас валютын ханш, бинзен, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгөхөөр болжээ. Тодруулбал, өнөөдрийн /2018.10.23/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top