Засгийн газар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.24/ 08.00 цагт эхэлж, 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төрийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудал багтжээ. Мөн Монгол-Чили, Монгол-Азербайжан, Монгол-Армяны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь хоорондын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх юм.  Түүнчлэн газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг шинэчлэн батлах тухай, Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого батлах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top