ЗАСГИЙН ГАЗАР: Талийгаач Д.Батсайханы ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Батсайхан нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан билээ. Талийгаачийг өнгөрсөн баасан гарагт /2018.10.19/ сүүлчийн замд нь үдсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, талийгаачийн ар гэрт нь байр олгохоо илэрхийлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн /2018.10.24/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар талийгаач Д.Батсайханы эхнэр, дөрвөн хүүхэд болон өндөр настай ээжид нь орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргалаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top