Г.Доржзодов: 60 тэрбум авлига, албан тушаалын хэрэг биш, төрийн нууцтай бүр ч хамаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

 УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөхөн төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, "наймаалцаж" байгаа бүхий бичлэг цацагдсан байдаг. Бичлэгийг анх олон нийтэд иргэн Г.Доржзодов ил болгосон. Тэгвэл дуулиант бичлэгийн асуудлыг дэлгэснээсээ хойш сураг алдарсан Г.Доржзодов өнөөдөр /2018.10.24/ 60 тэрбумын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр "Анх 60 тэрбумын хэргийг олон нийтэд дэлгэснээс хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Маш их үйл явдал өрнөлөө. Би их ч ажиглалаа. Гэхдээ арай л болохгүй, буруу тал руугаа яваад байх шиг. Бүх зүйл хэрээс хэтрээд байгаа юм шиг санагдаж байна. Тиймээс энэ асуудлаар дахин дуугарах цаг нь болжээ. Миний бие аль нэг намын гишүүн биш. Өмнө нь ч намд элсэж байгаагүй. Өнөөдрийн шуугиан болоод байгаа энэхүү бичлэг төрийн нууцтай ямар ч хамаагүй. Харин ч эсрэгээрээ үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл нийгэмд авлига, албан тушаалын гэмт хэрэг мэтээр ойлгуулж байна. Би 2009 онд төрийн албанд, төрд тангараг өргөсөн. Өргөсөн тангарагт минь дуусах хугацаа гэж байдаггүй. Өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Би тангарагтаа үнэнч явж ирсэн. Өнөөдрийг хүртэл 60 тэрбумтай холбоотой асуудлаар мэдээ, мэдээлэл, ярилцлага өгч ирсэн. Тэр бүх зүйл минь үнэн. Би ярьсан зүйлээсээ буцаагүй" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн "Миний хувьд ҮАБЗ-д ажиллаж байгаад А.Ганбаатартай танилцаж, төрийн албанд ажилд орохоор болсон. Тэр хүн намайг Ц.Сандуйтай танилцуулсан. Удалгүй тэд “Шинэ Монгол хаад” группэд шөнийн 00.00 цагт уулзалт хийсэн. Энэ улс төрийн ажилд нь тусалж, 90 минутын бичлэг хийж өгсөн. Бичлэгээ би бүгдийг өөртөө бас авч үлдсэн. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгааг нь мэдэнгүүтээ иргэний үүргээ биелүүлж, олон нийтэд тараасан. Түүний дараа миний ашиглаж байсан тоног төхөөрөмжөөс олон баримтыг устгуулсан байсан. Гарсан мэдээллүүдийг хакердаж эхэлсэн. Хууль хяналтын байгууллага надаас найман удаа тайлбар авсан. Прокурорын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээс баримт устгагдсан, нотлох баримт алга болсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би АТГ-аас хавтаст хэргийг хүнээр дамжуулж олж авсан. Түүгээр бол Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий гэсэн гурван хүний өгсөн худлаа мэдүүлгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна билээ. Тэр гурав гурвуулаа худлаа мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Сүхбаатарын цагдаагийн газраас Ц.Сандуйгийн дуу хоолой мөн. Бичлэг нь эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэтэл худлаа мэдүүлэг дээр үндэслээд хоёр удаа шинжилгээ хийсэн байдаг. Тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, нотлох баримт байж болох бүх зүйлсийг устган, намайг баривчилсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс үнэн мөнийг олтол би нотлох баримтаа гаргаж тавих болно. Эцсээ хүртэл энэ хэргийн үнэнийг олохын төлөө явна. Нотлох баримт одоо ч надад бий шүү. Би Үндэсний аюулгүй байдлын асуудалд санаа зовж байна. Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байгаа. Харьяаллын дагуу энэ хэргийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт юм" гэлээ.

 


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.35) 2025 оны 03 сарын 13

Чиний санаснаар мөнгө олдоод байх болов уу даа. Ажил хийж амьдраач дээ залуу минь.

1  |  0
1(192.82.64.215) 2025 оны 03 сарын 13

болиочээ. энэ доор энхболдын хүмүүс зориуд худлаа юм бичээд. олон улсын шинжээч нотолсон юм. авилгал идэгдсэн монгол яах ёстой юм

1  |  0
Зод(202.9.42.182) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхөр дэлгүүр дээрэмдэж ял авч байсан луйварчин хүн шүү дээ . Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй ийм амьтанд хэн итгэх вэ . 20 оны сонгууль дуустал энэ нөхөр овоо мөнгө хийх байх АН болон Н.Энхбаярын зүгээс овоо мөнгө өгөх биз . Их хааны үеэс л урвагч хүнийг зздэггүй ард түмэн чинь бид . Монгол нутагт амьдрахад хэцүүдээ , үр хүүхдийг чинь чамайг ззэн ядах байхдаа . Улс төрчид чамайг ОО ийн цаас болгоод л хаяна чамайг санхүүжүүлж байгаа хүмүүс үнэндээ бол чамайг адгийн новш гэж үзэн ядаж байгаа яагаад гэвэл чи эргээд тэднийг худалдана

1  |  0
zochin(202.179.2.106) 2025 оны 03 сарын 13

yrvagch Dulzen MANam ANam ali ni ch bsan chi yrvagch oilgov yy odoo baidal hundreed ireheer amia hoohoiloh gej garch irj bna yy uyn Undesnii auylgui baidal ali hediin aldagdaad yls oron ed bayalgaa zarj ideed dyyssan bizdee chi zugeer yrvagch gedgee huleen zovshoorood ter humuuseesee yychlalt guij uz

1  |  0
зочин(103.26.194.238) 2025 оны 03 сарын 13

чи тиим цагаан замтай хүнүү хэрэг хииж явсанаа эхлээд ярь малаа чи оюунгэрэлиин гэрт нуугдаж амеркиин нэг жижиг бичилгиин газарт эвлүүлэг хиилгэсэн гэдгииг бүгд мэдэж байгаа новш минь чинии шантаажны мөнгө дууссануу чам шиг новшиин хулгайчид мөнгө өгдөг хүн одоо байхгүй хар бузар минь

1  |  0
ichin(202.9.41.194) 2025 оны 03 сарын 13

Ugyu ene forjzodov gedeg chin eruul yag hun mon yum u avilga heel hahuuli bish aldan tushaaliin naimaa bish teged yu yum eme hun eruul bish yum bnaa

1  |  0
ганаа(124.158.112.3) 2025 оны 03 сарын 13

энэ нэг жүжигчин гар байнаа сонгуулиар жаахан мөнгө олоод одоо тэр нь дууссан юм байхдаа дахиад л ккк

1  |  0
60 тэрбумын наймаа.(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Нууц хадгалах гэрээгээ хэвлэл мэдээлэл дээр тавьж олон нийтэд ил болго.

1  |  0
Zochin(103.10.22.118) 2025 оны 03 сарын 13

Ee buunii nohoi odoo chamd hun itgehgui ee. Mungu ni duusaa yu AN-iinhan deer ochood zugeer gui

1  |  0
he he(124.126.0.34) 2025 оны 03 сарын 13

Harsaar baital ene hunii setgets yavch eruul bish ni todorhoi. Setgetsiig shalguulah yumsan. 60 terbum gegch chotgor shingesen asuudal baina aa. songuuli bolohoos 2 jiliin omno l garaad irdeg. Ene asuudlaar 2 ch udaagiin songuuliin har PIAR hiilee.Odoo amilaad 3 dahi songuulid PIAR-dah bolj baina.Arai ch dee

1  |  0
he he(124.126.0.34) 2025 оны 03 сарын 13

Harsaar baital ene hunii setgets yavch eruul bish ni todorhoi. Setgetsiig shalguulah yumsan. 60 terbum gegch chotgor shingesen asuudal baina aa. songuuli bolohoos 2 jiliin omno l garaad irdeg. Ene asuudlaar 2 ch udaagiin songuuliin har PIAR hiilee.Odoo amilaad 3 dahi songuulid PIAR-dah bolj baina.Arai ch dee

1  |  0
he he(124.126.0.34) 2025 оны 03 сарын 13

Harsaar baital ene hunii setgets yavch eruul bish ni todorhoi. Setgetsiig shalguulah yumsan. 60 terbum gegch chotgor shingesen asuudal baina aa. songuuli bolohoos 2 jiliin omno l garaad irdeg. Ene asuudlaar 2 ch udaagiin songuuliin har PIAR hiilee.Odoo amilaad 3 dahi songuulid PIAR-dah bolj baina.Arai ch dee

1  |  0
Зочин(112.72.15.78) 2025 оны 03 сарын 13

Энэ бол яавч эрүүл саруул, шударга, сайн хүн биш.

1  |  0
Зочин(202.70.34.38) 2025 оны 03 сарын 13

Энэ бол шоу байсан

1  |  0
Top