Талийгаач Д.Батсайханы том хүү аав шигээ цагдаагийн албан хаагч болохыг мөрөөддөг гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Батсайхан нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан билээ. Талийгаачийг өнгөрсөн баасан гарагт /2018.10.19/ сүүлчийн замд нь үдсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, талийгаачийн ар гэрт нь байр олгохоо илэрхийлсэн байдаг.


Тэгвэл өнөөдрийн /2018.10.24/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар талийгаач Д.Батсайханы эхнэр, дөрвөн хүүхэд болон өндөр настай ээжид нь орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан юм. Дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаач Д.Батсайханы ар гэрт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Содон" хорооллын чанх урд байрлах "Очир" хотхонд 60 ам.метр талбай бүхий хоёр өрөө байрны түлхүүрийг нь гардуулж өглөө.


Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар оролцлоо. Энэ үеэр "Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа бахархаж яваарай. Жинхэнэ цэрэг байсан юм шүү" хэмээн Ерөнхий сайд онцоллоо. Харин талийгаач Д.Батсайханы том хүү Б.Цолмонбаяр ирээдүйд аавынхаа үйл хэргийг үргэлжүүлж цагдаагийн албан хаагч болох мөрөөдөлтэй явдгаа хэлсэн юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(220.248.61.66) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУД ЯАХ ГЭЖ ХҮНИЙ ХҮҮХЭД ҮНСЭЖ ҮНЭРЛЭДЭГ БАЙНАА СЭЖГИЙН ЁС ЗАНШИЛ ШҮҮ

1  |  0
ИРГЭН(66.181.182.80) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайд аа, Төрийн албан хаагчийнхаа нийгмийн баталгааг хангаая. Дараа нь тохиолдол дээр жүжиглээд яваад байхаа болиоч. Өөр хүн бол ажлаа өгөх их зөрчил алдаа Таны ЗГ-ын үед гарлаа. Төрийн яаманд газрын дарга нар нь нэгийгээ алчихлаа, төрийн цагдаа амиа алдлаа, цахилгааны ООО зогсолт анх удаа гаргалаа, галт тэргийг санаатай унгачихлаа /Дэлгэрсайхан гишүүн/, галт тэрэгний осол гарчихлаа, эмч багш сувилагч нар суулт хийлээ... Та засаглаж үнэндээ чадахгүй байна шүү...

1  |  0
ОК(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

цэрэг цагдаагаа амьдад нь нийгмийн баталгааг хангах ажлыг дорвитой хийх цаг нь болсон ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУДАА..............

1  |  0
///(66.181.160.73) 2025 оны 03 сарын 13

uhsen huneer shou hiij hanadaggui avgai ve odoo buur huuhdee uruu tataad baliar avgai bainga mongo nohno yadargaatai avgai

1  |  0
нэгэн ахмад(103.57.92.124) 2025 оны 03 сарын 13

Хорвоогын хагацал үзсэн эдгээр хүмүүст ийм шуурхай тусалсан нь сайн хэрэг,бид ч баярлаж байна,тэхдээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн нь харамсалтай,цагдаагын ажиллах нөхцөл хангамжын талаар үнэхээр муу анхаарч ирсэнийг дотор нь олон жил ажилласаны хувьд мэднээ,цаашид шаардлагатай арга хэмжээг саяынх шигээ авна байх гэж найдаж байна,У.Хүрэлсүхэд амжилт хүсье,таныг дэмжидэг шүү?

1  |  0
зочин(103.26.194.238) 2025 оны 03 сарын 13

иим түргэн шуурхай байх хэрэгтэй ерөнхии сайдад амжилт хүсэе

1  |  0
G(203.91.115.49) 2025 оны 03 сарын 13

Aawaaraa baharhaj ve damjsan tsagdaagiin alband orohod no demjij uguusei huurhun ym be

1  |  0
Болд(202.126.88.52) 2025 оны 03 сарын 13

Цэрэг, цагдаагаа албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдвал орон сууцаар хангах хуулийн заалт оруулах хэрэгтэй. Баярлалаа ерөнхий сайдаа

1  |  0
Ganaa(202.126.89.141) 2025 оны 03 сарын 13

Ard tvmniiihee jargal zovlong huvaaltsaj bgaa erunhiii saiddaa Bayrllaa medeej aaviiig n yu ch orlohgvi ch gesen vldej hotsorson nasan undur eej n vr hvvhed hani n tav tuhtai amdirval ashtai yu daa

1  |  0
Top