Сонгуулийн тухай хуулиудын талаар хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.10.25/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын болон намын бүлгийн дарга нар, хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцох юм. Хэлэлцүүлэг 09.00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж 17.30 цагт өндөрлөнө.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top