ЖДҮ-ийн сангийн хөрөнгийн зарцуулалтаар шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын чиглэлээр шаардлага хүргүүлэх шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намаас гаргасан байна.

Тус бүлгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийг улстөрчдөд ямар ч шалгуургүйгээр олгогдож байна гэж үзэн, нэн даруй таслан зогсоохыг шаардлаа.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хуваарилалтыг хуулийн хүрээнд бус шууд сайдын тушаалаар олгогдож байгаа нь шударга бус зүйл гэв. Тэрбээр мөн “МАН-ын олон гишүүн зээлийн асуудалд холбогдсон. ХХААХҮ-ийн сайдын 2018.05.14-ний өдрийн А88 тушаалаар шударга бус хуваарилалтыг шууд тараасан байж болзошгүй байна. Нэг УИХ-ын гишүүнд дунджаар 950 сая төгрөг олгосон байна” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.125) 2025 оны 03 сарын 13

Адилхан байж хэн нь ч хэнийгээ хэлэлтгүй нэг еэвэнгийн 2 тал

1  |  0
Baatar(66.181.181.35) 2025 оны 03 сарын 13

Egel jiriin irged gishuud demjigchidiin itgel zutgeleer songuulid yalaad garsan nohduud namiin neriig gutaalaa. Maf mayagiin nohduud 2 namaas tor zasgiin erh medliig atgaj bna. oorchilie

1  |  0
нэргүй(103.57.92.124) 2025 оны 03 сарын 13

Хаашдаа хэрэггүй юмнууд түрэгхэн унаасай билээ,тэхдээ босохооргүй нэг мөсөн чанга унаасай

1  |  0
Зочин(202.9.43.89) 2025 оны 03 сарын 13

За энэ малнууд арай дэндэж байнаа !!!

1  |  0
иргэн(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

БасХурцын нэр байсан яагаад хасав

1  |  0
зочин(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

тийм, баяраа өөрөө унасан.......

1  |  0
Үнэн(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Ардын нам ч унах нүхээ өөрөө малтлаа даа баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм байна лээ ш дээ

1  |  0
Top