500 мянган “бичил” бизнес эрхлэгч С.Чинзориг сайдын өмгөөлөлд багтсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Улс орны эдийн засаг, татвар төвлөрүүлэлтийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. 2017 оны байдлаар улсын хэмжээнд 78.585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 86 хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллагсдыг бүлгээр авч үзвэл 88.6 хувь нь 1-9, зургаан хувь нь 10-19, 3.6 хувь нь 20-49, 1.8 хувь нь 199 хүртэл ажиллагсадтай байна. Харин орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувь буюу жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь “бичил” үйлдвэрлэл эрхлэгчид эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, нийт жижиг, дунд үйлдвэрлэлийг бичил, жижиг, дунд гэж хуваавал хамгийн бага буюу “бичил” бизнес эрхлэгчдэд 500 гаруй мянган хүн ажилладаг гэсэн үг. Гэтэл 10 хүртэлх ажилчинтай, 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой “бичил” бизнес эрхлэгч эдгээр 500 мянган хүн жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэг авах боломжгүй боллоо.

Учир нь өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн, ХНХХ-ийн сайд С.Чинзоригийн саналаар “бичил” бизнес эрхлэгчид төрийн дэмжлэг авах боломжгүй болов. Хуулийн гадуур үлдэж байгаа эдгээр 500 мянган хүний “бичил” бизнес санхүүгийн дэмжлэг авах зайлшгүй шаардлатай хэсэгт хамаардаг гэдгийг эрхэм сайд ойлгосонгүй бололтой.

Чуулганы хуралдааныг тоймловол, ХНХХ-ийн сайд С.Чинзориг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг бүхэлд нь, 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, 11.7 дахь хэсгийн “бичил” гэснийг тус тус хассугай” гэж, төслийн “11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийн “банкаар дамжуулж олгоно” гэсний дараа “Банкийг тендер сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална” гэж нэмэх санал оруулсныг чуулганаар дэмжчихлээ. 

“Бичил” гэснийг хассугай”, “банкаар дамжуулж олгоно” гэсэн байгаа биз? Асуудал энд л байгаа юм. Ингэснээр 500 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой компанийг жижиг үйлдвэрлэлд тооцож, банкны тендер шалгаруулалтаар зээл олгоно гэсэн үг. Ингэснээр 500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой компаниуд 50 сая төгрөгийн борлуулалттай “бичил” бизнес эрхлэгчидтэй өрсөлдөж, банкны шалгаруулалтаар хөнгөлөлттэй зээл, бусад дэмжлэгийг хүч түрэн авах боломж бүрдэж байгаа юм. Үндсэндээ 10 хүртэлх ажилтантай өрхийн бизнес эрхлэгчид өөрийн хүчиндээ найдахаас өөр арга үлдсэнгүй гэлтэй.

Уг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын боловсруулсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлал нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд, дэмжлэгийг жинхэнэ эздэд нь хүргэхэд чиглэж байв. Харамсалтай нь эдгээр зорилго жинхэнэ эзэддээ бус илүү том аж ахуйн нэгжид үйлчлэхээр болчихлоо.

Чухам ямар учраас салбарынх нь сайд “бичил” бизнес эрхлэгчдийг хасах шалтгааныг гаргав гэдэг сонин. Магадгүй С.Чинзориг сайд яамныхаа явцуу эрх ашгийг бодож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн хэмжээ буурах нь гэсэн буруу ойлголтоосоо үүдэн өрхийн бизнес эрхлэгч 500 мянган хүнийг хохироолоо гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй нь. Энэ харалган шийдвэрийг гаргуулах гэж дээрх саналаа эрхэм сайд Эдийн засгийн Байнгын хороогоор оруулж үзсэн боловч дэмжигдээгүй.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүссэн шийдвэрээ гаргуулчихлаа. Хэдийгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон ч дахин энэ асуудлыг оруулж ирэх боломж бүдгэрчихлээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг, тэр тусмаа “бичил” бизнесийг дэмжих чиг үүрэг бүхий сайд нь ийнхүү 500 мянган “бичил” бизнес эрхлэгчээ хохироож байгааг шүүмжлэх хүн олон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ гэдэг нь зөвхөн дунд болон томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэх учиртай биш байлтай. Түүгээр зогсохгүй УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ компаниудад Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн таатай нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийг 950 саяас 1.4 тэрбум төгрөгөөр нь авсан гэгдэж байгаа энэ үед өрхийн бизнес эрхлэгчдээ “хөсөр хаях” нь хэр нийцтэй юм бол.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.0) 2018 оны 10 сарын 28

хохино та нарыг хэн манан д саналаа өг гэсэн юм

0  |  0
Зочин(182.160.36.10) 2018 оны 10 сарын 28

Жинхэнэ жижиг бизнэс эрхлэгчдээ тэр жилийн 3 хувьдаа хамруулахгүй өөрсдийнхөө авдаг зээлийг эхний ээлжинд хүүг бууруулж байна.2-3 тэрбумын орлоготой байгууллагууд жижигтээ орохгүй байж болно.Энэ хязгаарыг тогтоохдоо нөгөө эхнэрийнхээ компанид тохируулсан байгаа ю.

0  |  0
ЗАСССС(66.181.179.112) 2018 оны 10 сарын 27

Байж болох хамгий тэнэг орк

0  |  0
Erleg(139.5.216.83) 2018 оны 10 сарын 27

Bankuudiig kolonkuudiig er n oorsdiin salbaraa demjsen ashig sonirholiin zorchiltei huuli gargaj bgas bol URVAGCH

0  |  0
Бат(202.9.42.90) 2018 оны 10 сарын 27

Одоо үндсэн хуулиндаа ард түмэн минь параламентаа 2 танхимтай болох эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол бидний үлгэр дуусахгүй ард түмний амьдрал дээшлэхгүй ёстой заяа мэдэж дээ

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 10 сарын 26

Zail novchiin hulgaich

0  |  0
зочин(139.5.218.128) 2018 оны 10 сарын 26

новшийн гишүүн гэсэн нэр зүүсэн өмхий луйварчин хулгайчуудыг зайлуулаач ерөнхийлөгчийн засаглалтай улс болоё ооо

0  |  0
иргэн(103.57.92.124) 2018 оны 10 сарын 26

Та юу гэж бодож байна гэв үү? Эрх мэдэлтэй сайд дарога нар нь дээгүүрээ хуваагаад авчихдаг учраас дорд ядуучуудад олддоггүй юм байна гэж бодож баярлаж сууна

0  |  0
ёёё(202.180.220.186) 2018 оны 10 сарын 26

Энэ сэтгүүлч өөрөө их буруу ойлголттой байгаан байна. Одоогийн хуулиар энэ бичил аж ахуйн нэгжүүд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог 20 сая хүртэлх зээлийг авч болохоор байгаа юм. Гэтэл шинэ хуулийн төслөөр тэдний ХЭДС-гаас зээл авахыг нь хасаад зөвхөн Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахаар тусгаж байна. Ингэснээр одоо дээгүүрээ булаацалдаад дуусчихдаг гээд байгаа тэр сангаас бичил аж ахуйн нэгжүүд зээл авах боломж маш муу болно. Иймд ХЭДС-гаас зээл авах боломжийг нь нээлттэй орхиочээ л гэсэнштээ Чинзориг сайд. Тэр нь ч зөв. Аль аль сангаас зээл авах боломжтойгоор л тусгах ёсто

0  |  0
Top