”Я.Содбаатар сайдын эхнэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 27

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанидаа 950 саяас-1.2 тэрбум төгрөг авсан тухай мэдээлэл гарсан. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатараас тус сангаас зээл авсан эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “Манай эхнэрийн найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуй нэгж Жижиг, дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод нэлээд удаж байгаа. Энэ зээлийн талаар зээл авсан аж ахуйн нэгжээс нь тодруулж асуусан. Аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтад орж, зээлээ аваад зориулалтын дагуу ашиглаад, тодорхой ажлын байр бий болгоод энэ төслөө хэрэгжүүлж байгаа юм билээ. Хэдий хэмжээний зээл авсан гэдгийг нь тухайн аж ахуй нэгжээс  асуусан нь дээр” гэсэн юм.


Тэгвэл энэ талаар “Эпато Анарваан” ХХК-ийн захирал М.Ариунаагаас тодруулав.  

“МАНАЙ КОМПАНИ ГРАФИКИЙН ДАГУУ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЯВАА”

-Танай компанийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх мэдээлэл  гараад байна. Үүнд тайлбар өгнө үү? 

-Монголд эх, нярайн өвчлөлт ихсэж байгаа нь нийгэм, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг юм. Энэ өвчлөл нэмэгдэж байгаа нь эх нярайн асаргаа, төрсөн эх гам алдах, түүнээсээ болж эрт болон хожуу үеийн эмгэг илрэх, суурь өвчтэй болохтой мөн холбоотой. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн хүмүүс нийлж судалгаа хийн, олон улсын жишиг, стандартад нийцсэн төрсний дараах эх, нярайн асаргаа, сувилгаа, хөхөөр хооллолтыг дэмжих, хөх арчилгаа, нярай хүүхдийг зөв амлуулах, асрах үйлчилгээг Монгол улсад анх удаа оруулж ирэн, нутагшуулах чиглэл дээр удаан хугацаанд ажилласан. Үүний үр дүнд Солонгос улсын мэргэшсэн зөвлөхтэйгөөр энэхүү мэргэжлийн сувиллын үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бидэнд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон тул Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нээлттэй сонгон шалгаруулалтанд төслөө илгээж, судлуулан, барьцаа хөрөнгөө тавьж, зохих хууль, журмын дагуу зээл авсан.Бид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийж байгаа. ЖДҮХС-гаас зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, эргэн төлөлт, үйл ажиллагаа зэрэг дээр хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргаж явдаг. Бид төслийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгааг хэлэхийг хүсэж байна.

-Тус зээлийг яг юунд зарцуулсан юм бэ?

-Энэхүү зээлийг авснаар нийгэм, эрүүл мэндийн салбарт эх, нярай, гэр бүлд зориулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэн, валютын гадагшлах урсгалыг тодорхой хэмжээнд багасгаж, өнөөдрийн байдлаар 30 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. Цаашид 60 гаруй ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна. Мөн бид ажиллагсдынхаа мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага менежментийн арга барилыг сайжруулах зорилгоор Солонгос улсад дадлагажуулж, мэргэшүүлсэн. “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд манай вэбсайт, фэйсбүүк хуудсуудаар орж мэдээлэл  авч болно.

-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танай компанитай ямар холбоотой юм бэ? Түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг оролцоотой юу?

-Я.Содбаатарын хувьд манай компанид хувь эзэмшдэггүй, компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй.  Харин түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллыг үүсгэн байгуулагчийн нэг. Гэхдээ сүүлийн хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан сувиллын үйл ажиллагаанд оролцоогүй. Б.Мөнгөнцэцэг нь эмч мэргэжилтэй, салбартаа олон жил ажилласан, мэргэжил нэгт хүн учир бид хамтарч энэхүү сувиллыг үүсгэн байгуулсан юм.

Эх сурвалж: www.news.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (31.35.91.181) 2018 оны 10 сарын 31

Chaaltuur zailaachee

0  |  0
иргэн(202.9.42.13) 2018 оны 10 сарын 30

Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, аав ээж нь хүүхдүүдээ юу хийдэгийг нь мэдэхгүй ер нь хамааралгүйшүүдээ гэж яриад байх юм.

0  |  0
иргэн (103.229.121.83) 2018 оны 10 сарын 28

Маргааш хариуцлагаа хүлээгээд УИХ-н гишүүн, Сайдынхаа албыг өгөх гээд байхад яагаад баахан юм бичээд байгаан

0  |  0
Иргэн(182.160.36.10) 2018 оны 10 сарын 28

Ингэд ерөнхий зохицуулалтыг гишүүн хийгээд эхнэр нь ч гэртээ суугаад мөнгө аяндаа орж ирэх боломжоо хангаад байж байна даа.Тэд чинь ингэж л тойруу замаар мөнгөө аривжуулахаас өөрсдийнхөө нэр дээр хийж нөгөө Баярцогт шиг тэнэгдэхгүй хэмжээний зайтай эрүүд байхгүй юу даа.Энэ бол МАН ынхны ариншин.

0  |  0
zochin(202.9.43.193) 2018 оны 10 сарын 28

Идэж л байг.Нэг өдөр төр эргэж хөрөнгийг нь хурааж шоронд хийж шонд өлгөх цаг ирнэ .

0  |  0
зочин(202.9.43.193) 2018 оны 10 сарын 27

мөнгөнцэцэг шуналтаад байсымаа

0  |  0
zochin(59.153.112.39) 2018 оны 10 сарын 27

UBTZ-N ZASVARIIN DEPO-G HUVIINH BOLGOCHIHVOL ACHAA ERGELT OSOJ DAVHAR VAGON YAVUULAH SHAARDLAGA TULGARNA

0  |  0
Jswm(66.181.180.237) 2018 оны 10 сарын 27

Odoo iim yumand chin ard tumen chin itgehee baitsan shdeeeeee

0  |  0
зочин(202.55.188.38) 2018 оны 10 сарын 27

Энэ одоо тэгээд, жижиг, дунд үйлдвэрт орохуу??????????????????.,муу луйварчид.

0  |  0
зочин(150.129.141.42) 2018 оны 10 сарын 27

Эхнэр нь үүсгэн байгуулагч гэдэг нь үнэн байна. Ер нь нөлөөлөх магадлал өндөр байна. Жирийн иргэн яг энэ асуудлаар ороход авч хэлэлцдэггүй.

0  |  0
fff(66.181.160.121) 2018 оны 10 сарын 27

gaj dontoi avgai sh dee sex hiihdee eldev balai zuil neheed soliotoi almas

0  |  0
ан(202.126.89.169) 2018 оны 10 сарын 27

зээл аваад ажлын байр гаргаад юм л хийсэн байна шүү дээ. юундаа улс төржөөд байна вэ. АН ынхан идэж уусан нь далай мэт шүү дэн

0  |  0
ан(202.126.89.169) 2018 оны 10 сарын 27

зээл аваад ажлын байр гаргаад юм л хийсэн байна шүү дээ. юундаа улс төржөөд байна вэ. АН ынхан идэж уусан нь далай мэт шүү дэн

0  |  0
Chhh(49.0.147.33) 2018 оны 10 сарын 27

Ter eronkhii said bolon hereg erkhleh gazriin darga ni hen bailaa medej bga bzde oorsdoo tom tom hulgai hiichiheed busdiiga hamt chireh gekhleerei ed nartaa ogoosh ogsniig ni ene medreluudn omkhloo hogchin muu hulgaiduudiig bitgii dagaj bai sainiig dagwal... muug dagwal...gej ene de j.monkhbatiig huseed bsan shorond ni hiigeeche huuli zuin saidaa

0  |  0
зочин(59.153.87.163) 2018 оны 10 сарын 27

Эмнэлэгт төсөл хэрэгээч Солонгосоор аялаад төслийг хуваагаад идчихсэн б.а ш дээ

0  |  0
Чонын гөлөг байна(103.10.21.105) 2018 оны 10 сарын 27

Сайхан солиордог коммунист луйварчин бэ. Болорчулуун шиг тиймээ гээд хэлчихгүй

0  |  0
zochin(66.181.177.229) 2018 оны 10 сарын 27

terbum 200 sayaynkhaa khuwiig khurteji l baygaa yum bayna, sodbaataryn nuureer l awchi taaraa , khudlaa yarikh muukhay , sodbaataraa

0  |  0
zochin(66.181.180.110) 2018 оны 10 сарын 27

tm baihaa uil ajillagaand yo gej oroltsoh ve huvia bol avch l bga shuu dee

0  |  0
равдан(66.181.160.76) 2018 оны 10 сарын 27

авилагтай тэмцэх газар сайн шалгах ёстой Энэ Ардын намынхан яасан улс вэ ачуулчих гээл санаа зовоогоод

0  |  0
Cj(71.218.8.129) 2018 оны 10 сарын 27

Nuguu ariun ongon yu ch bxq yamar company bxq geed shaagaad bsn yasan be

0  |  0
zochin(202.179.24.210) 2018 оны 10 сарын 27

Sodbaatar echnerteigee niilj mongo zavschichaad uu yriaad soliorood baigaa um???, uter turgen chariuuchlaga chuleee

0  |  0
Top