М.Энхсайхан: Намайг АТГ-аас шалгаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханаас дараах зүйлийг тодрууллаа.

-Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа. Гэвч та энэхүү хөтөлбөр дууссан ч үргэлжлүүлэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэх зүйлийг хэллээ. Энэ ямар учиртай мэдээлэл вэ. Та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Маш энгийнээр ойлгуулах нь зөв байх. Хүн бизнес хийхдээ санхүүгээ ах, дүү нараасаа хайна. Хамаатан, садангаасаа гуйна. Дараа нь банкинд хандана. Бүр болохгүй бол хамгийн сүүлд ганц найдаж байгаа хэн нэгэндээ л ханддаг шүү дээ. Яг үүнтэй адилхан улс, орон өр зээлд автаад ирэхээрээ хамгийн сүүлчийн зээлдэгч нь хэн байх вэ гэдэг асуулт тавигдана. Монгол Улс өөрийн эдийн засгийн хэмжээнээс хэтэрхий их давчихсан өрийг бий болгочихсон. Тиймээс санхүүгийн сахилга бат муутай явж ирсэн. Хэдийгээр өрөө төлж байгаа ч тэр өр амархан дуусахгүй. Дээр нь ил харагдаж байгаа бондын өрийн тухай ярьж байгаа хэдий ч урд хөрштэй байгуулсан сфот хэлэлцээрээр их өртэй. Энэ бүхнээ бодсон ч ОУВС-тай тохирсон хугацаанд өрөө төлж амжихгүй. Ахиад хэнээс гуйх вэ. Эцсийн зээлдэгч нь ОУВС байх нь гарцаагүй гэдэг утгаар л хэлсэн юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах зөвшилцөх саналыг хүргүүллээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Би Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлыг хараахан тавиагүй гэж ойлгож байна. Асуудлыг зөвшилцөхөөр ярьж байна. УИХ, Засгийн газар илүү их үр дүнтэй ажиллах том сануулгыг өгсөн гэж ойлгож байгаа шүү. 

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаж байгаа. Энэ тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ талаар ярихгүй. 

-Ингэхэд таныг АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хэдэн удаа дуудаж тайлбар, мэдүүлэг авсан юм бэ?

-Би хууль, хяналтынханд хүндэтгэлтэй ханддаг. Дуудсан цаг бүрт нь очиж, тайлбар, мэдүүлэг өгсөн. Ер нь манай хууль, хяналтынхан ажлаа хийх ёстой. Шалгах ёстой зүйлээ шалгах ёстой. Тухайн үед юу болж байсан талаар Оюутолгой болох бусад асуудалд надаас тайлбар, мэдүүлэг авсан.

-Одоо таныг хууль, хяналтын байгууллагаас ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?

-Үгүй.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд зээл авсан. Эхнээсээ хууль, хяналтын байгууллагад шалгуулж байх шиг байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Нийслэлийн прокурор, АТГ-т хэрэг үүсгэн шалгаж байгаа. Албан ёсны дүгнэлт гартал нь би илүү дутуу зүйл ярихгүй. Юу нь хууль зөрчсөн эсэхийг тэд тогтоочих байх. Би үнэхээр дургүйцэж байгаа. Идэвхтэй ч жиргэж байгаа гэж ойлгож болно. Ийм буруу зүйл байж болохгүй. Цаашид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хэрхэн ажиллуулах тал дээр анхаарах хэрэгтэй.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.24.16) 2018 оны 11 сарын 02

ШАЛГА ИХ ЮМ ГАРНА ДАА

0  |  0
G(103.26.195.195) 2018 оны 11 сарын 01

ENE MUU HUJAA UHEEGUIL BNUU!!!! ALCHIH HEREGTEI BGAAMDAA!!!

0  |  0
ард(64.119.19.167) 2018 оны 10 сарын 31

Бээжин хавыг нутагт нь буцаа.

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 10 сарын 31

xujaa bauna uu mongol bauna uu xamaagyi ene xun bidnees lav 30 jiliin tsaadaxyg xarj anxaaruulj baidag ene tolgoig bid ashiglax bolomj olgooch

0  |  0
ү(66.181.160.75) 2018 оны 10 сарын 31

энэ урвагчыг шалга

0  |  0
Хот(43.228.131.110) 2018 оны 10 сарын 31

Мундаг эдийн засагч. Энэ хүний толгойг ашиглаж чадаагүй Монголчуудын ХОХЬ.

0  |  0
Ard tumen(202.126.89.241) 2018 оны 10 сарын 31

Chi uhvel taarna .Chamd heleh muu ug ch alga muu urvagch

0  |  0
КККККККККККК(202.9.43.32) 2018 оны 10 сарын 31

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР УГААСАА ХЭНИЙГ Ч ШАЛГАЖ БАЙЦААДАГГҮЙ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ДАА. ТОМ ДАРГА НАРААС ХЭН ЯМАР ШИЙТГЭЛ ХҮЛЭЭСЭН БЭ??? БАРИЛАА ЭМНЭЛЭГТ ХЭВТЛЭЭ СУЛЛААД ЯВУУЛНА. ТЭГЭЭД МАРТВАА ГЭЖ:

0  |  0
Bold(202.131.231.210) 2018 оны 10 сарын 31

Bolovsrol, medleg bol uneheer mundag. Ard tumnii demjleg joohon muutai, humuusd taalagddag zuil-g l yarih heregtei bgaam daa.

0  |  0
Top