Цензургүй мэтгэлцээнд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн Ерөнхийлөгчийн засаглалын талаар байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэж байна.
Л.Мөнхбаясгалан: Монгол Улсад өнөөдөр яг юуны хямрал болж байгаа вэ? Чухам юунаас болсон бэ?
Э.Бат-Үүл: Монголд болж байгаа үйл явцыг бид бас дэндүү их тийм дэлхийд болж байгаа үйл явцаас, нэн ялангуяа яг бидэнтэй адилхан 1990 оноос ардчилал руу шилжсэн улс орнуудын үйл явдалтай хамтад нь харахгүй бол өөрсдийгөө их дорд хийсэн, үгүйсгэсэн санаа бодолд их автаад байна. Одоо Прага, Варшав, Будапештэд очих юм бол яг монголчууд шиг юм ярина. Социалист орноос ардчилал руу шилжсэн орнууд яг өнөөдөр бидэн шиг ийм юм яриад хамгийн гол нь эрх мэдлээ булаацалдаад сууж байгаа. Унгар дорбин булаагаад авчихлаа, Польшоос шүүх эрх мэдлийг нь Засгийн газар нь булаагаад авчихлаа гэх мэтчилэн хааяагүй ийм юм ярьж байна. Энэ шилжилтийн улс орнуудад бүгдэд нь авилга цэцэглэчихсэн, төр нь бизнесийн хэрэгсэл болчихсон. Чех, Польш, Унгарт хааяагүй ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэ байдлыг хараад үзэх юм бол Монголд нэг онцгой үйл явдал болоод байгаа юм бишээ. Ерөөсөө ардчилал руу шилжиж чадахгүй будилж бантаж байгаа явдал бүгдэд нь харагдаад байгаа. Ер нь Монголд энэ төрийн тогтворгүй байдал яг үнэнийг хэлэхэд хэзээнээс эхэлсэн бэ гэхээр уул уурхайн баялаг үнэд орсон тэр үеэс эхэлсэн. Ерөөсөө манай Засгийн газрын хямрал бол одоо ганц Эрдэнэт дээр эрх мэдлийн хяналтаа тогтоох гэсэн өрсөлдөөнөөс болдог байсан. Сүүлдээ Тавантолгой, Оюутолгой гээд бүгд нэмэгдээд та нар анзаарсан бол баялаг ихсэхийн хэрээр намууд ч цайрсан, баялаг ихсэхийн хэрээр төр нь бизнес рүү шууд ордог болсон. Яг үнэндээ бизнесийн хүрээнийхэн хөрөнгө оруулагчид ч иргэд ч хэлж байна, хоёр нам чинь зохион байгуулалттай гэмт хэргийн институт болчихлоо гэж... Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаагийн цаана бизнес болчихсон төр дээр төрийн эрх мэдлийг хэн авах вэ гэдэг л зодоон болж байна, яг нарийндаа бол. Тэрнээс биш нийгмийн удирдлага сайжрах, сайжрахгүй гэдэг яриа бол 10 дахь асуудал байгаа болов уу гэдгийг би хэлэх гээд байна л даа
Л.Мөнхбаясгалан: УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч тогтолцооны реформ хийе, шинэ үндсэн хуулийг бичиж баталъя гэсэн уриалга гаргасан. УИХ-ын дарга Энхболд одоо өөрчлөлт хийж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталъя гэсэн. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд санал нэгдсэн. Алийг нь дэмжих нь зөв юм бэ? Шинэ Үндсэн хууль баталж тогтолцооны реформ хийх юм уу эсвэл одоо байгаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх замаар цаашаа явах юм уу?
Э.Бат-Үүл: Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана нэг ноцтой гэмт хэрэг нуугдаад байгаа шүү. Энийг би зориуд хэлье гэж бодож байна. Яг бид нарыг анх Үндсэн хууль баталж байхад картын бараатай байсан юм шүү. Анх Үндсэн хуулийг баталж байхад бид нар суман дээрээ лаатай сууж байсан. Эдийн засаг нөгөө Зөвлөлт Холбоот Улс гэдэг тэжээгчээ алдчихсан, ЗХУ гэдэг тэжээгч бид нар та нарыг одоо тэжээхээ болилоо гэж хэлсэн. Тэгээд бид зүгээр л навсайгаад унасан. Яагаад гэвэл бид нар чинь төсвийнхөө бараг 50 хувийг зөвлөлтөөс авдаг. Гадаад худалдааныхаа 90 орчим хувийг Оросоос хийдэг байсан учраас бид нар элгээрээ уначихсан байхгүй юу, ардчиллаас огт болоогүй юм. Чухам энэ шинэ Үндсэн хууль баталж нээлттэй ардчилсан нийгэм рүү шилжиж байж хүмүүс бизнес эрхэлдэг болоод бид өдий зэрэгт хүрсэн шүү дээ.
Өнөөдөр яах гэж Үндсэн хуулийг яллаад байгаа юм. Яагаад энэ Үндсэн хууль руу дайраад байгаа юм. Яагаад Үндсэн хуулиас болсон юм шиг яриад байгаа юм. Яг үнэнээ хэлэхэд намууд маань Алибаба дөчин дээрэмчин л боллоо. Өнөөдөр баялгийн төлөө зодоон явж байна, энийгээ нуухын тулд Үндсэн хууль руу дайрч байгаа юм. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн шинэ төслийг хараад хэртхийсэн. Үгүй шүү Ерөнхий сайдын засаглал тогтоох гэж байна парламентын засаглал биш шүү Ерөнхий сайдын засаглал. Би бүр хамгийн их гайхсан юм нь яасан гэхээр нутгийн өөрөө удирдах ёсыг устгах гэж байна. Нутгийн өөрөө удирдах ёсыг устгаад төвлөрсөн захиргаадалтын тогтолцоог бий болгох гэж байна. Тэгвэл одоо энэ иргэдийн хурал гэж байхын ч хэрэг байхгүй тийм үү? Энэ орон нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг Үндсэн хуулиас ч хасчих хэрэгтэй. Ийм аюултай байдал үүсээд байгаа байхгүй юу.
Л.Мөнхбаясгалан: Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээгүй гэсэн үг үү?
Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээгүй. Яагаад би үүнийг дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн засаглал руу хэд хэдэн орон шилжилт хийж орсон. Киргизээс авахуулаад их төвөгтэй байдалд орсон. Буцаад Парламентын засаглал руу шилжсэн. Би яг үнэндээ хэлье, өнөөдөр авторитари дэглэм рүү гулсаж орж байгаа улс орнуудын улс төрчидтэй уулзахад Монгол парламентын засаглалтай байсандаа ер нь их хожсон шүү, дарангуйлал тогтоогүй гэж хэлдэг. Манайх бол шилжилтийн үедээ тийм ч их ардчилалтай байгаагүй шүү дээ. Дарангуйлал руу халтирчихвал халтирчих л байсан. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглал байсан бол бид өдийд ийм чөлөөтэй байхгүй. Парламентын засаглал өөрөө дутагдалтай тэрийг бол би мэднэ.
Л.Мөнхбаясгалан: Тэгэхээр таныхаар бол яг өнөөдрийнх шигээ байж байсан нь зөв юм уу?
Э.Бат-Үүл: Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаагийн цаана асар их бизнесийн том хэрэгсэл болсон төрийн эрх мэдлийг булаацалдах зодоон явж байгаа юм. Түүнээс биш нийгмийн удирдлагыг сайжруулах гэж бодож байгаа юм байхгүй шүү. За би үүнийг бол нэгдүгээрт анхааруулъя. Хэн бизнесийн эрх мэдлийг хянах вэ гэдэг л болох гэж байгаа. Хоёрдугаарт өнөөдөр олон улсын байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөх шиг байдал руу шилжсэн. Дэлхийн тоглоомын дүрэм нь одоо хүчтэй нь хүчгүйгээ ялна гэдэг тоглоомын дүрэм рүү шилжсэн. Ялангуяа Трамп гарч ирээд одоо ерөөсөө хамгийн түрүүн Америк гэдэг шиг бүх орон өөрийгөө бодноо гэдэг тогтолцоо руу давхиад орсон. Сүүлийн үед манайд гадны хөрөнгө оруулагчдын эсрэг хоёрдугаар дайн өрнөж байна. Хоёрдугаар дайн... Энэ их хачин юм болж байгаа. Дэлхий даяар гадны орны хөрөнгө оруулагчдыг ирээч ээ гэж байхад, ганц хөөж байгаа орон нь манай орон. За яах вэ тэрийг одоо би гүнзгийрүүлж ярихаа зогсооё. Тэгэхээр ийм үед өнөөдөр Үндсэн хуулийг шинээр нэмж өөрчлөх юм бол гадны захиалгатай өөрчлөлт болно шүү. Бид 1924 оны Үндсэн хуулийг коминтерны захиалгаар хийсэн Үндсэн хууль. Яг ийм л юм болох гэж байна шүү.
Эх сурвалж: chuhal.mn
Сэтгэгдэл ( 16 )
Одоо монголчууд минь үндсэн хуулиндаа параламентаа 2 тахимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох л үлдлээ өөр гарц үгүй
Бат-Үүл санаагаа маш муу илэрхийлэх юмаа!!! Уул санаа нь зөв атлаа муу ярьж хүнд итгэл төрүүлэхгүй сөөнгөтөөд байх юм!!!
Парламенттай ардчилсан орнуудын сонгодог жишгээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийг УИХ-с томилдог болчихвол засаглалын хямралыг дарж чадна. Одооний ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал, УИХ-ын холион бантан нэг тийш болно. Сайд нарыг УИХ-ын гаднаас Ерөнхий сайд өөрөөө шууд томилдог болчихвол УИХ-ын гишүүдийн шахаа арилж, Гүйцэтгэх засглал бүрэн эрхээ хэрэгжүүлж үүргээ ч биелүүлэхэд төхөм болно.
найдваргүй ар хударгаар хулгай хийсэн их хуралд итгэл өгч ирээдүйгээ тодорхойлох хууль батлуулах уу? таминь ээ? намуудийн эрх ашигт тохируулсан хууль хэрэгтэй юү? ард түмний эрх ашигт хамаатай хууль хэрэгтэй юү? ард түмэн нилж байж монгол улс нам нийлж байж хулгайчуудын бүлэг болж байгаа одоо үед үндсэн хуульд гар хүрж болохгүй байх нэг гар хүрээд хулгай дэмжсэн болсон шүү дээ сайн бодоорой ард түмэн минь дараана олон жил хохирох болно шүү бараг гучин жил хүлээх болно
Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж иргэдээ эрүүл, боловсролтой болгосон удирдагчдыг гутаан доромжилж байсан цаг саяхан тэдгээрээс оюун ухаан, алсын хараа, ёс жудаг, мэдлэг боловсролоороо хэд дахин дутах байж бас болоогүй тэр улсад тийм байдаг гэж тэнэг хүн хуураад яах вэ? зүгээр улс төрөөс зайлж дараа үед ямар асуудал дээр алдахгйү байх, Монгол төрийн хүн ямар байх ёстойг сургах гашуун сургамжаа бичгийн чадвартай хүнд хэлж өгөөд суух нь энэ улсын хөгжилд оруулах хувь нэмэр шүү
Жаахан юм унших хэрэгтэй эргэцүүлэн бодох чадвараа дээшлүүлээ. 1924 оны Үндсэн хуультай барьцах шаардлагагүй. ТТүүнийг гаргаж байх үе Та нарын холион бантан хийсэн үеэс шал өөр. Өөрөөр хэлбэл улс орноо хамгаалж тулалдан Улсынг баатар болох, энх цагт өлсгөлөн зарлаж өвгөдийн бүтээсэн зүйлийг эвдэн нурааж сүйтгэсний төлөө Улсын баатар болох гэдэг чинь тэмээ ямаа шиг 2 өөр зүйл гэдгийг ойлгоо
Элбэгдорж ерөнхийлөгч байсан бол ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих байсан байхдаа
unuu yued undsen xuuliig uurchlux shaardlaggui unuudur mongolchuudiin es zui baixgui bolsun bugd xulgai ch xudlaa xeldeg b ieniigee alaxaas ch butsaxgui bolson iim ued uurchlux toxiroo ni burdeegui baina uurchilbul naad said tushmed feodoluud chin l uurdiinxuu taalald niitsuulne
энэ юунд сандраад байна айн дарангуйлал хаана тогтох гээд байгаа юм хэн тогтоох юм нэг л их сандарсан хүн өөрийг нь барих гээд байгаа юм шиг байнгын айдастай явдаг хүн юм бишүү нэг л юмнаас айгаад байнадаа маш ноцтой хэрэг хийсэн хүн шиг уг баатар хүн л юмсан
Энэ одоо элий балай юм ярихаа болих хэрэгтэй..
муу хулгайч тэгээд л шар сонины түвшинд ШУ-г гутаадаг юм. 1990-1992 оны зөв загварыг та нар унагаа биз дээ. АИХ бол хамгийн зөв загвар байсан. Гэтэл Энэ буурал халзан Ганболд мэтийн улсуудын шууд дарамтаар АИХ-н 500 хүнийг 76 болгосны горь одоо гарч байгааг л хүмүүс яриад байна. Хуучин социалист орнуудаас бас болгоогүй авилгалтайг нь хараад Гүрж мэтийн зөвзамаар явж байгааг нь хараагүй ааа
Хүүтэйгээ нийлж хулгай хийдэг хүн гэнэт шударга зүйл ярьж гэнэ. Н.Энхбаяр бас л цагтаа хулгай хийж байсан одоо бас энхийн тагтаа болох гээд явж байна. Энэ цаг үеээ өнгөрөөсөн улс төрч нэртэй луйварчид идэж идчихээд сүүлд нь гэнэт өөрийгөө шударга хүн бусад нь луйварчид мэтээр ярих боллоо. Ард түмэн энэ залийг нь мэддэг болсон.
Ene muu salga erliiz luivarchan yu yu genee busad orond bid nartai adilhan hulgaich luivarvhan hahuulchad baigaa bitgii gaih bid zuv yavj baigaa gej hucdag baina sh dee odoo Mongolchuud cham metiin aluurchan ch baij medeh luivarchnii ugund itgeh bol uuu
Бүү хуц. Чи юу мэддийн. Яахыг ард түмэн шииднэ. Шиидсээр ирсэн.
eniig hen baatar gehiin be. enh tsagiin luivarchin gevel yag tohirno.
UNDSEN HUULIND ERDEMTEDEE DEMJSEN ZAALT TULHUU ORUULCHIHVAL ERUUDEN SHUULT BAIHGUI BOLNO