МАН: Долоон гишүүн зээл авсан нь тодорхой болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хяналт, шалгалт оруулах ёстой. Үнэхээр хуулийн дагуу зээл, тусламжаа олгосон эсэхийг нь шалгаж тогтоох хэрэгтэй. Хэрэв гишүүдийн нэр холбогдоод байгаа зүйл үнэн бол хариуцлагаа хүлээж, уучлалт гуйх нь зүйн хэрэг юм. Зээл авсан хүмүүс эргүүлж мөнгөө төлөх ёстой. Хууль, хяналтын байгууллагад долоо, найман гишүүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Хариуцлага тооцох ёстой бол тооцно гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн" гэв.

Түүнчлэн "Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ыг тараах зөвшилцөх саналд УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэх байх" хэмээн ярилаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(202.126.89.130) 2018 оны 10 сарын 31

Ерөнхий аудитор яахуу хөнгөлөлттэй зээлийг хөнгөхөөн авчихаад шалгасан болоод байж байг уу

0  |  0
Сонгогч(103.14.36.6) 2018 оны 10 сарын 31

МАН-ын дарга 10-д хүнд гаруудаас аятайхан саллаа даа.Та нар яах гэж ЖДҮ-ггэс мөнгө авсан юм бэ.Тийм болохоор 2020 онд квот алга даа гээд нэр холбогдсон аваргууд нэр дэвших будаа боллоо доо.

0  |  0
Top