ШУУРХАЙ: ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийхдээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн /ХХААХҮ/ сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлж, огцруулахаар болсон талаар хэллээ. Уг шийдвэрийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр болсон бүлгийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан асуудал олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын долоон гишүүн өөрийн хамаарал бүхий компаниараа давуу байдлаа ашиглан зээл авсан асуудлыг хууль, журмынх нь дагуу зээл авсан эсэхийг нь шалгуулахаар АТГ-т хандсан байна.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлж, огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж, цаашид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг ил тод нээлттэй, шилэн болгох, сангаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах, хуулийн хариуцлага хүлээлгэх, авсан зээлийг нь эргэн төлүүлэх чиглэл өгчээ. Мөн Ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтад шалгалт оруулах болжээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлж, огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарах юм. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naraa(77.119.128.95) 2018 оны 10 сарын 31

Batzorig Bayanzurch duurgiin hamag bairlal saitai gazriig zarsan hulgaich baigaa yum odoo bolno nugel nudeerei garnaa shunal ichtbel shulam

0  |  0
У(202.126.89.130) 2018 оны 10 сарын 31

Ерөнхий аудитор нь яахуу зүгээр хөнгөлттэй зээлээ аваад л байж байгуу

0  |  0
Zochin(1.75.4.153) 2018 оны 10 сарын 31

Ogtsrool boloo yu? Bas ter zeeliig ugsun alban tuushaaltnuudiig bugdiig ni shalgaj taslan shiitgeh heregtei.

0  |  0
Багш (202.179.25.219) 2018 оны 10 сарын 31

Боловсролын сайдыг хамт огцруул аа

0  |  0
зочин(43.228.129.119) 2018 оны 10 сарын 31

Төр бурууд хатуу, зөвд зөөлөн бх хэрэгтэй . Буруу бол өөрөө огцорч чаддаг болчихбол том соёл болно .

0  |  0
Зочин(202.9.42.28) 2018 оны 10 сарын 31

ХУРЦЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ УУ

0  |  0
Зочин(122.201.22.148) 2018 оны 10 сарын 31

Батзоригоор туг тахин гэвэл май хүрэлсүх лалөраа зг-ын тараах ёстой ард түмэн хүчээ хавраа болно

0  |  0
Зочин(122.201.22.148) 2018 оны 10 сарын 31

Батзоригоор туг тахин гэвэл май хүрэлсүх лалөраа зг-ын тараах ёстой ард түмэн хүчээ хавраа болно

0  |  0
Зочин(122.201.22.148) 2018 оны 10 сарын 31

Батзоригоор туг тахин гэвэл май хүрэлсүх лалөраа зг-ын тараах ёстой ард түмэн хүчээ хавраа болно

0  |  0
Иргэн (122.201.22.148) 2018 оны 10 сарын 31

ХҮРЭЛСҮХ ЧАДАМЖГҮЙ ХАЛТАР НЭГ ХҮНИЙГ ЗАЙЛУУЛААД ЗГЫГ ТАРААХГҮЙ ГЭВЭЛ ЁСТОЙ ТОМ ТЭНЭГТ ЗГЫГ ТАРААХ БОЛНО АРД ТҮМЭН МАЙ САЛААВЧ ШҮҮ ХҮРЭЛСҮХ БАНЗАЛАА

0  |  0
Зочин(59.153.85.131) 2018 оны 10 сарын 31

Гал унтраах арга, ганц нэг хүнээр туг тахисан заль, хулгайчийг сайдын суудлаас буулгаад болоо Шагнал юм биш үү

0  |  0
Монгол (112.72.11.112) 2018 оны 10 сарын 31

Албан тушаалаа урвуулан ашигласан луйварчин гишүүдтэй УИХ тарах ёстой.

0  |  0
Монгол (112.72.11.112) 2018 оны 10 сарын 31

Албан тушаалаа урвуулан ашигласан луйварчин гишүүдтэй УИХ тарах ёстой.

0  |  0
mn(202.131.243.186) 2018 оны 10 сарын 31

Ганц хүнээр туг тахиад өнгөрөхгүй гэж найдья. Тэр мөнгийг хэрэгцээтэй, баялаг үйлдвэрлэх чадвартай ААН-үүд нь авсан байсан бол хэдий хэмжээний баялаг бий болсон байх байсныг та бид таашгүй.

0  |  0
Top