Сайд нарт хариуцлага тооцох “ЧЕЛЕНЖ” үргэлжлэх үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

Сайд нар хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр суудлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайшаалтай. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өчигдөр /2018.10.31/ салбарт нь үүссэн асуудалд хариуцлагаа ухамсарлан, сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өглөө. УИХ-ын гишүүд болон бусад нөлөө бүхий албан тушаалтнууд өөрсдийн давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудал үүсээд буй энэ үед тус сан харьяалагддаг ХХААХҮЯ-ыг удирдаж байсан учир ийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгч байгаа юм.

Зээл авсан гишүүдийг тойрсон асуудал өчигдөр /2018.10.31/ үндсэндээ шаргал ордны халуун сэдэв байв. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн компанид зээл авсан нь тодорхой болсон. Үүнтэй холбогдуулаад уг асуудлыг хариуцдаг салбар яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулна" гэж мэдэгдэн, МАН-ын бүлэг ч энэ асуудлыг шуурхайлан хэлэлцлээ. Бүлгийн хурлын дараа түүнийг чөлөөлөх болсныг танилцуулж, үргэлжлүүлэн Б.Батзориг хэвлэлийнхний өмнө гарч ирэн, "Би хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна" гэсэн маш товчхон мэдэгдэл хийсэн билээ.

Юутай ч хариуцлагын тогтолцоо үйлчилж, салбарын сайд нь алдаа гаргасныхаа төлөө ажлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайн хэрэг. Ердөө сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын хооронд өрнөсөн маргааны улмаас хүний амь нас хохирч, Ж.Бат-Эрдэнэ сайдын суудлаасаа мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Үндсэндээ ганцхан сарын дотор У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр ч сайд чөлөөлөгдчихлөө. Сайд огцорсноор тухайн салбарт гарсан алдаа дутагдал арилдаг бол өөр хэрэг. Гэхдээ хариуцлага хүлээх жишиг нь нийгэмд гарч буй томоохон өөрчлөлт гэлтэй.

Харин сайд нарт хариуцлага тооцох “челенж”-ийг цааш үргэлжлэх үү гэдэг асуулт одоо гарч ирж байна.

Хариуцлагын асуудал яригдах дараагийн сайд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар байж болох юм. Шинэхэн сайд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан баримт гараад буй. Түүнээс зээл авсан эсэхийг тодруулахад “Манай эхнэрийн компани, эхнэр ч тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” хэмээж байсан удаатай. Мөн “Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байгаа” гэсэн хариулт өгч байсан юм. Гэтэл тус компани нь түүний өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” ХХК болохыг сөрөг хүчнээс баримтаар дэлгээд байна. Эрхэм сайдын “Эпота Анарваан” ХХК ЖДҮ-ийн сангаас 1.2 тэрбум төгрөг зээлжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл иргэдийг дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдох юм байна.

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал явсаар Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шаардлага тавихад хүргэж байгаа бололтой. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсч, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн, улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна” гэсэн. Тэрбээр мөн “Хоёр, гурван гишүүн нийлээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг, нэг тэрбум төгрөгийн зээл авч, банк бус санхүүгийн байгууллага руу хийдэг. Ингээд түүгээрээ дамжуулан мөнгө хүүлж байна гэх мэдээлэл жилийн өмнө надад ирсэн. Би тухайн үед итгээгүй. Арай ч тийм зүйл байхгүй болов уу гэж бодсон. Тэд тэрбум төгрөгөө бэлнээр аваад, 100 мянга, сая гэх мэт бага багаар нь банк бус санхүүгийн байгууллага руу хийхээр хэн хийж байгаа нь мэдэгддэггүй юм байна” гэжээ.

Тэгэхээр ЖДҮ-ийн зээлийн асуудал ХХААХҮ-ийн сайдыг нь огцруулснаар намжихгүй л болов уу! Салбарын сайдаас гадна энэ асуудалд УИХ-ын олон арван гишүүн нэр холбогдоод буй. УИХ дахь МАН-ын бүлгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцно гэдгээ ч зарлалаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хяналт, шалгалт оруулах ёстой. Үнэхээр хуулийн дагуу зээл, тусламжаа олгосон эсэхийг нь шалгаж тогтоох хэрэгтэй. Хэрэв гишүүдийн нэр холбогдоод байгаа зүйл үнэн бол хариуцлагаа хүлээж, уучлалт гуйх нь зүйн хэрэг. Зээл авсан хүмүүс эргүүлж мөнгөө төлөх ёстой. Хууль, хяналтын байгууллагад долоон гишүүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Хариуцлага тооцох ёстой бол тооцно” гэж өчигдөр байр сууриа илэрхийлжээ. Энэ бол МАН-ын бүлгийн байр суурь гэсэн үг.

ЖДҮ-ээс 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлагдах болсныг хараагүй хүн үлдээгүй байх. Хууль, хяналтын байгууллагууд ч энэ асуудлыг лавшруулан шалгахаа илэрхийлж эхэллээ. Харин одоо хариуцлагын “желленж” хэрхэн үргэлжлэхийг харах үлдэж байна.

ЖДҮ-ээс зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс:

  1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” ХХК-д 1.2 тэрбум төгрөг,

  2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум төгрөг,

  3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,

  4. УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөг,

  5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК 950 сая төгрөг,

  6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК 950 сая төгрөг,

  7. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 сая төгрөгийг тус тус зээлсэн гэгдэж буй.

Үүн дээр нэмээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэр дурдагдаж байгаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл хэвлэлд гарч, АН-ын зүгээс эдгээр нэрсийг холбогдуулан зарлаад байгаа ч “Нүүдэлчин агро фирм” мэдээллийг үгүйсгэж, шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shudarga l baitsgaay(150.129.140.186) 2025 оны 03 сарын 13

ZEEL AVSAN BUGDIIG OGTSRUUL HUUGIN KOMPANY NAIZIN KOMPANY GEHIIN HEREG ER BHGUI HAMAARALTAI L BOL OGTSRUUL

1  |  0
zochin(66.181.160.40) 2025 оны 03 сарын 13

7-8 terbumaar ni darga nart zeeleer ugch bhar ulsiinhaa uriig tuluhgui yasan yum be.... buh uriig nu huutei nu yaraltai tuluuleed ogtsruul

1  |  0
зочин (202.126.89.222) 2025 оны 03 сарын 13

их хурлын дарга м.энхболд өөрөө ажлаа өгсөн дээрээ.

1  |  0
Төмөр замчин (202.179.31.21) 2025 оны 03 сарын 13

Яаралтай огцор. Ямар нь тэрбумаар нь зээл аваад ямар ардын хүүхдэд нь зээл олддоггүй юм бэ. Энэ мал болсон МАНгарууд яаралтай зайлж үз.

1  |  0
daa(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

er n arisiig n huulaad uvchsun ch bagadna.zeeliig n butsaalgaad huuli bus olson mungu baival ulsiin sang arvijuulbal zuid niitseh bizee

1  |  0
зочин(203.91.118.247) 2025 оны 03 сарын 13

Хариуцлага тооцоод сайн байна шүү, өмнө нь ийм жишиг байгаагүй шүү, Монголын улс төрд орж ирж байгаа шинэ соёл, шинэ хариуцлага юм даа, цаашдаа улам нарийн , хариуцлагатай болохын эхлэл байх шүү, Засгийн газар ер нь боломжийн ажиллаж байна шүү, Одоо Эдийн засгийн өсөлтөө иргэдэд гар дээр нь хүргээрэй,,, Иргэд бид танай засгаас их зүйл хүлээж байгаа шүү, АН-ын тэнэгүүдийн бүгдийг эргээд нураах гэсэн хар пиар, оролдлогыг бүү тоо хүмүүс ээ

1  |  0
ххх(202.179.26.150) 2025 оны 03 сарын 13

ЖДҮ-ийг дэмжих сангаас олон удаа зээл хүсээд бараагүй нэг нөхөр та олон жил явлаа өнөө жил нөгөө төслөө 2 тэрбум болгоод засаад ир гэж байна тэр бумаас доош үнэлгээтэй ажилд зээл олдохгүй гэнэ гээд төсөл бичигч эрээд олдохгүй явж байна гэж ярихыг сонсоод тэр нөхрийг худлаа ярьж байна гэж бодсон үнэний дээд үнэн байж

1  |  0
зочин(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

аудитын хүрэлбаатар бол хумсаа нуусан муур... тамгын дарга ганболд нь өмнө гаальд ажиллаж байгаад хахуулийн хэрэгээр халагдаж байсан нөхөр шүү дээ. эд нар төрийн аудитын байгууллагыг өөрсдийн эрх ашигт үйлчлүүлж.самарч бна.

1  |  0
зочин(202.131.243.158) 2025 оны 03 сарын 13

хамгийн хулгайч нар нь хамгийн шударга царай гаргадаг, эд нар бүгд шударга ёс ярьдаг биз дээ

1  |  0
Заяа(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Эрүүгийн гэмт хэрэг үйлдчээд энэ муу ацнууд уучлалт гуйгаад л огцроод болоо юу? Арай хэтэрнээ ингэж хариуцлагаас зугтааж болохгүй ээ өчнөөн өрх идэх хоол өмсөх хувцас орон оронгүй яс буцалгаж шөлийг нь идэж өдөр хоногийг зогоож байхад энэ муу ацнууд арайч дээ

1  |  0
ззз(202.9.43.48) 2025 оны 03 сарын 13

Мэдээлэлд ойрхон хар авгай хүүгийн гэчих юмааклүб-тийм их мөнгөөр яадаг байна.юу хийсэн харуулаач ттариа ногоогоо харуулаач юу ч хийгээгүй ойлгомжтой үзүүлж харуулах бүтээсэн юм байхгүй.3тарганы зураг байсан

1  |  0
зочин(202.9.43.48) 2025 оны 03 сарын 13

Тэр 1000учрал төлсөнүү маргааш төлнө гэж пээдийгээд байсан. Нусгай бор халзан том роод байсан яасан

1  |  0
зоч(202.9.43.48) 2025 оны 03 сарын 13

Тэраудит бас юу өлөв дөлөв гэсэн гуйланчин чинь аудитын шалгалт энэ тэр гээд их тэнэгтдэг шалгуур гэж хуцдаг гөлгөө басзээл авч цуслах дуртай бас стайль юу вэ?ганнам стайль хийдэг юму эрээ цээрээгүй шуналтай

1  |  0
зочин(103.229.123.71) 2025 оны 03 сарын 13

Содбаатар,Салтан,Лхамсүрэн,Хүрэлбаатар нар албан тушаалаас огцорч,холбогдсон гишүүдийг Их хурлаас эргүүлэн татвал шудрага болмоор

1  |  0
Зочин(103.229.121.109) 2025 оны 03 сарын 13

БАС ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ШОРОНД ОРОХ ХҮСЭЛТЭЭ ӨГӨӨРЭЙ

1  |  0
123(202.131.242.42) 2025 оны 03 сарын 13

БАТЗОРИГ ХЭВЛЭЛД ГАРСНЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСНАА ОДОО ИНГЭЖ ЯПОН МАЯГИЙН БӨХИЙЛТ ХИЙХ НЬ ЯАДАГ ЮМ БОЛОО. 2020 ОН МОН СОНГУУЛЬ НТР АЛЬ ХЭДИЙН БАЙХГҮЙ Ш ДЭЭ ХӨГШӨӨН.

1  |  0
Top