Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид төсөв танасныг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос 2019 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсвийг танаж оруулсан явдлыг эсэргүүцэн өнөөдөр /2018.11.01/ Төрийн ордны гадна тайван жагсаал хийж байна.

Улсын хэмжээнд 6800 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээгээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг бөгөөд үүнд улсаас 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг байжээ. Харин 2019 оны төсвийн төсөлд Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.6 тэрбум төгрөг тусгасан явдал нь хамрагдах шаардлагатай нийт хүүхдийн дөнгөж 3000 хүүхдэд хүрэлцэх хөрөнгө болохыг тус холбоон хүмүүс хэлж байлаа.

Иймд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос “Хүүхдээс мөнгө харамлахгүй байх”-ыг сануулж, хүүхэд харах үйлчилгээний төсвийг танахгүй байхыг шаардан, жагсаал хийж байгаа аж.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ззз(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Маргааш гараад жагсаач

1  |  0
Top