Монгол Улсын 2019 оны төсөв болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.11.02) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа төслүүдтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нараас асуулт асууж, хариулт авч байна. 2019 оны төсвийг 9.6 их наяд төгрөгийн орлоготой, 11 их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцжээ. Төсвийн 1.9 их наяд төгрөгийн алдагдал нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2 хувьтай тэнцэж байгаа ажээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 1 )
төсвөө алдагдалгүй байлгахын тулд өөрсдийнхөө тансаглалыг хасчуул эх оронч гэх байлаа