Ж.Мөнхбат: Сангийн сайд монгол ээжээс төрсөн биз дээ!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн асуултаар хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд монгол ээжээс төрсөн, монгол эхнэртэй, малчдын төлөөлөл болж сонгогдсон хүмүүс. ОУВС-гийн шахалтаар малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан хуулийн хэрэгжилт хойшлох нь ээ. Төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилийг ажилласан жилд тооцохоор төлөвлөсөн. Монгол ээж, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг ЖДҮХС-гаас авсан нэг хүний зээлийн мөнгөөр л шийдвэрлэхээр байгаа шүү дээ. 2019 он гарангуут төсөвт тодотгол хийгээд энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудлаар он гарангуут би шахаж шаардана. Төсөл өргөн барина” гэлээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зайлцгаагаач(66.181.182.80) 2025 оны 03 сарын 13

эхчүүд хүүхдүүдээс мөнгөө харамлаж өөрсдийнхөө эхнэрүүдэд хулгайлж эрүхлүүлж байгаа биздээ. Содбаатар, Солтан .... гээд

1  |  0
G(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

Популист үзэлтнүүдийн он жил дууссан

1  |  0
Hhh(182.160.35.59) 2025 оны 03 сарын 13

Byy show hii l Dee Munkhbat nyyrsnii mongonoosoo butsaagaad ogchih

1  |  0
Top