УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн асуултаар хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар хариулт өгч байгаа юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ”ОУВС-гийнхан Монголоо гэдэггүй зарим хүнээс илүү ханддаг юм билээ. Засгийн газар 2018 онд 6.1 их наяд төгрөгийн өр барагдууллаа. Зөвхөн өрийн хүүнд 1.4 их наяд төгрөг зарцуулж байсныг бууруулсан” гэж мэдэгдэв.
Д.Дамдин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )