Д.Тогтохсүрэн: Сайдад нэр дэвшинэ гэдэг таамгаасаа намайг хасчихаарай

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг үүрэгт ажлаа өгөх өргөдлөө өгсөнтэй холбогдуулан дараагийн сайдын асуудал хөндөгдөх болсон. Дараагийн сайдын таамагт УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн нарын нэрс яригдаж буй.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайдын асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодруулахад, “Нам дээр энэ асуудал яригдаагүй. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Миний хувийн байр суурь бол би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшихгүй гэсэн бодолтой байгаа. Намын зүгээс болон Ерөнхий сайдын зүгээс санал болгосон ч би үгүй гэдэг хариу өгнө. Анх сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр олон хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хийх ажил их бий. Тийм учраас сайдад нэр дэвшинэ гэдэг таамгаасаа намайг хасчихаарай” гэсэн юм.

М.Бүүвэй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaaaaaaaaaa(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

Za enen shig hu;laa um baihgui said bologobol ineed aldaa l bolno sh dee

1  |  0
Zochin(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

Enkhtuvshin shig nam nadad uureg ugluu geed bolchix bii de.

1  |  0
Top