УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хуулиар Нийгмийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 2.208.833.8 сая төгрөгөөр, нийт зарлагыг 2.068.539.6 сая төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 100.000.0 сая төгрөгөөр баталсан юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 407.667.3 сая төгрөгөөр, нийт зарлагыг 407.667.3 сая төгрөгөөр батлав.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )