О.Баасанхүү гишүүний шүүмж

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэлтнүүд зээл авсан нь нийгэмд шүүмжлэх сэдэв болсон хэвээр байна. Засгийн газрын гишүүд, УИХ-ын  зарим гишүүн ч энэ тухайд шүүмжлэлтэй хандаж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Саяхан нэг хүүхэд 925 сая төгрөгийг чинь миний аав буцаагаад төлчихнө гэж яриад байсан” хэмээн ихэд ёозгүйгээр хэлсэн нь УИХ-ын гишүүн Н.Учралыг хэлсэн бололтой. Тэрбээр аавынх нь хамаарал бүхий компани зээл авсан, гэхдээ эргүүлээд төлчихнө гэх тайлбарыг хэд хоногийн өмнө хэлсэн. Өнөөдөр /2018.11.06/ мөн Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн асуудлаас болж Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө.

О.Баасанхүү УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах ёсгүй гэсэн байр суурийг баримталж байгаа юм.

Зээл авсан гэгдэх гишүүдийн ихэнх нь холбогдсон асуудалд хамааруулж уучлал гуйгаагүй бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр авсан зээлээ Сэлэнгэ аймагт  үхрийн үүлдэр угсаа сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд зарцуулсан гэсэн тайлбар өгч, зээлийг буцаан төлөхөө мэдэгдэн, иргэдээс уучлал хүсчээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүний өмнөөс буюу хүүгийнхээ өмнөөс уучлал хүсье гэсэн агуулгатай зүйл ярьсан.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gav(103.229.121.23) 2018 оны 11 сарын 06

huuhdee zolij bgaa uhaatai yum uu, huuhdee humuujuulj chadahgui hun turd heregtei gej uu?

0  |  0
Зочин(59.153.114.246) 2018 оны 11 сарын 06

Уучлал хүсье гэж хэлээд л хамаг хэрэг цайрдаг юм уу? Ер нь уучлал гэж юуг хэлдэг, ямар нөхцөлд үнэтэй, ямар нөхцөлд огт хэрэггүй байдаг зүйл юм бэ? Олон түмнээс уучлал хүс гээд л байх юм, үүнийг юу гэж ойлгох вэ?

0  |  0
Иргэн(202.9.42.52) 2018 оны 11 сарын 06

Баасанхүү гишүүн ээ энэ засгиин газрыг бүрэлдхүүнээр нь огцруулах ёстой шүү

0  |  0
зээл хүсэгч(66.181.186.151) 2018 оны 11 сарын 06

Та засагтай ярьж байгаа асуудлаа орхиж болохгүй шүү ТАНД амжилт хүсье.ХААЯ-ыг Сэргэлэн их самарсан шүү дээ.Батзоригийн үед л дотроо зээлээ их бага олдсноосоо болоод МАн-ынхан өөрсдөө өөрсдийгө гаргаад тавьчихсан байна шүү дээ.Батзориг Ховдынхноор ХААя-ыг нутгийн зөвлөл шиг л болгочихсон байна лээ.Мал эмнэлгийн даргаар сумынхаа нөхрийг авчраад тавьсанг саяхан сонин дээр биччихсэн байсан.

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 11 сарын 06

хүний өмнөөс тунирхаад гээд байвал хүүгээрээ уучлалт гуйлгачих аа,,,Оюундарь гишүүн ээ

0  |  0
Top