СҮХБААТАР: Эрдэнэцагаан сумын төвийг камержуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

  Ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс орон нутаг хөгжүүлэх сангийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийг камержуулж эхэлжээ. Сумын төвийн дөрвөн цэгт найман ширхэг камер байрлуулж байгаа аж. Тус камер нь PTZ 360 IP загварын,  хамгийн сүүлийн үеийн дэвшитэт технологийн өндөр хүчин чадалтай бөгөөд  гурав нь суурин, тав нь хяналтын камер юм байна. Тус камериуд нь 360 градусд 2,5 км-ийн зайг хянах бүрэн боломжтой. Камерын хяналтын дэлгэцийг сумын Цагдаагийн тасагт байршуулжээ.

Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай, хил орчмын бүс нутаг. Тэр ч утгаараа гэмт хэрэг, зөрчлийн гаралт бусад сумдаас их байдаг бөгөөд хяналтын камертай болсноор энэ үзүүлэлт буурна гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top