ЧУУЛГАН: Ганц Б.Батзориг сайд биш Засгийн газар огцрох ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

  УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан асуудал олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. АТГ-аас зээл авсан нэр бүхий гишүүн, сайд нарыг шалгаж эхэлсэн билээ.  Эл хэрэгт нэр холбогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Харин түүнийг АТГ-аас яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Улмаар прокурорын байгууллагаас УИХ-ын дарга М.Энхболдод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ байгаагаа албан бичгээр ирүүлээд байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2018.11.06/ зарлаж, нэгдсэн хуралдааныг эхлүүлээд байна. Яг одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэж байна. Хариуцлага хүлээх эцсийн зогсоол нь Засгийн газар. Өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан хэрэгт олон гишүүн холбогдож байна. Тэд хамгийн наад зах нь ёс зүйн хариуцлага хүлээж, уучлалт гуйх ёстой. Парламентын түүхэнд ийм муу жишиг байгаагүй. Тиймээс нэр хүнд хамгийн доод төвшиндоо очлоо. Үүнийг ойлгох чадвар эдгээр гишүүнд байх ёстой гэж бодож байна. Тиймээс нийт ард түмний өмнө уучлалт гуйх ёстой" гэв. 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зээл өгсөн хүнийг нь биш авсан хүнийг нь яах юм. Намын даалгавар л биелүүлсэн хүн юм билээ шүү дээ. Даалгавар биелүүлсэн хүнийг огцруулах асуудлыг хөндөж байгаа нь ичмээр л дээ. Танхимаар нь хариуцлага тооцох ёстой. Хууль нь ч тийм шүү дээ. Гэтэл ганц сайдын асуудал л яриад байх юм. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих ёстой. Засгийн газрыг огцруулах асуудлыг л оруулж ирмээр байна. УИХ бол Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй. Намын даалгаврыг биелүүлснийхээ төлөө буруудаж байх шиг байна. Дараагийн сайд нь хэн бэ, дараагийн УИХ-ын гишүүн нь хэн бэ гэдгийг намын дарга, Ерөнхий сайдын хувьд хэлэх хэрэгтэй. Би Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.   

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(59.153.112.169) 2018 оны 11 сарын 06

uuchlal guilgaad zeelee tuluud l dahiad l bas conguulid ner devshiilne gej ES Hurelsuh yarij chadaj bnaa arai dee zeel avsan gishuuded dahin songuulid ner devshih es zui baihgui hariutslaga tootsoj eriugin hereg uusgeh herrgtei ES ta bas uuchlal guigaad l bolloo gej yaj bodoj helj chadaj bnaa ard tumniigee doromjil bga bish uu

0  |  0
хошуу ноён(103.57.94.196) 2018 оны 11 сарын 06

эдийн засгийн гэмт хэрэгтэй нилээд хүчтэй, шударга тэмцэхгүй бол хулгайч нар орогносон төртэй болсон байна ш дээ, насаар нь хорь,тэгэхгүй бол хүчрэхгүй л байгаа биз дээ, нөгөө БАЯРЦОГТ, БАЯР ...яасан, үнэхээр зэвүү хүрч байна шүүүүүү

0  |  0
Zochin(87.123.194.145) 2018 оны 11 сарын 06

Hurelsuhijntomilson 2 sayd ingeed nuur ee haruullaa. 2 emegtei sayd nar oorsdoo bas ogtsroh heregtei, mergejilijn bus. Hurelsuh gej mahan tolgoi, showdah hoorond, mongolyg min ene hed huvaaj idlee. Parlamentyg taraah heregtej

0  |  0
иргэд(66.181.180.108) 2018 оны 11 сарын 06

Ганцхан Батзоригыг огцоруулаад өнгөрнө гэж байгаа бол ихээхэн эндүүрэл шүү?М.Энболд мэтийн юмнууд хамгын түрүүнд зайлах ёстой,энэ ер нь яасан ичих зовохоо байсан амьтан бэ?бүгдээрээ зайлаач

0  |  0
иргэн(202.179.24.189) 2018 оны 11 сарын 06

Ганц Засгийн газар огцороод зогсохгүй УИХ Ч Тарах хэрэгтэй ийм Их хурал байгаад яах юм Гэмт хэрэг тасарахгүй гарч Үйлдэгдэж байна шүү дээ УИХ-ын дарга МЭнхболд нь хүртэл Гэмт хэрэгт Сэжиглэгдэж буй биз дээ

0  |  0
Top