ЧУУЛГАН: “Би утасдаж асуулаа, Ерөнхий сайд наашаа хөдөлж байна гэж хэллээ”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.06/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан. Тэрбээр “Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын  Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн, танилцуулж байна” гэлээ. 


Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд “Эрх баригчид дөнгөн данган ирцээ бүрдүүлээд, Заcгийн газрын гишүүнийг огцруулах гэж байгаа нь буруу. Ерөнхий сайдыг ирэх хүртэл энэ асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн бололцоо байхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Үүний хариуд Шадар сайд Ө.Энхтүвшин “Би утасдаж асуулаа, Ерөнхий сайд наашаа хөдөлж байна гэж хэллээ” гэсэн хариу өглөө.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top