Б.Батзориг: Монголын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "950 сая төгрөгийг нэг гишүүнд өгч байхаар 9.5 сая төгрөгөөр нь хуваагаад өгсөн бол хэчнээн ажлын байр бий болох байсан бол. Ингэж ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг тараасан нь намын даалгавар байв уу, төрийн даалгавар байв уу" хэмээн асуухад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Намын даргын зүгээс УИХ-ын гишүүдэд авсан зээлээ хурдан буцааж өг, ард түмнээсээ уучлалт гуй гэж хэлсэн. Зээлд намын оролцоо байхгүй. Харин зээл авсан асуудал нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тодруулна” гэсэн юм.

Мөн хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд “Намын бүлгийн даргаас нь бичиг ирдэг гэсэн мэдээлэл байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд гээд энэ эргүүлгэд хамрагдаагүй албан тушаалтан алга. Өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байна. Энд амьдралаараа хохирч байгаа олон зуун мянган иргэдийн асуудал яригдаж байна. Тиймээс энэ УИХ-д чадамж байна уу гэдэг асуудал хөндөгдөнө. Эсвэл бид Ерөнхийлөгчийн шаардсанаар ажлаа өгөөд ард түмнээрээ дүнгээ тавиулах уу. Бид асуудлаа үнэнээр хэлээд тайван замаар Монголын төр цэвэрших боломжийг өгөх ёстой. Тиймээс эрх баригч нам, Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ асуудлаар үгээ хэлэх хэрэгтэй. Муу нуухаар сайн илчил гэдэг сайхан үг бий. Тиймээс Б.Батзориг сайд болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлийг хэл. Тэгвэл ард түмэнтэйгээ хамт зөв шийдэл гаргах боломжтой” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Үүнд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд салбарын бодлогыг тодорхой болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажиллаа. Энэ жил мал сайхан өсч 84 сая толгой мал өвөлжиж байна. Ноолуурын үнэ өссөн. Малчдын орлого нэмэгдсэн. Газар тариалангийн хувьд 415 мянган тонн үр тариа хурааж авлаа. Дотоодынхоо улаан буудай, төмсний хэрэгцээг хангах боломж бүрдсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, ХХААХҮ-ийн салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” гэсэн юм.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
РОРР(64.119.23.62) 2018 оны 11 сарын 06

СОДБААТАР Л ШОРОНД ЯВАХ ЁСТОЙ

0  |  0
иргэн(182.160.3.69) 2018 оны 11 сарын 06

Одоо УИХ аас уучлалт гуйгаад гишуунээсээ тудгэлзвэл жинхэнэ ёс зуйтэй уучлалт болно.

0  |  0
дошка(103.212.119.134) 2018 оны 11 сарын 06

Батзориг хуц ухны үүрэг гүйцэтгээ юу.Одоо хэдэн нохойгоо чамаар хэлтүүлж банхартай болоё.Гэхдээ офицерын ордны доод уулзварынх шиг банхар шүү.

0  |  0
ЗОЧИН(150.129.142.253) 2018 оны 11 сарын 06

ҮЙЛ ҮЙЛДЛЭЭ ХЯНАЖ БАЙ ХИЙСНИЙ ДАРАА ЭЭЖЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙГААД ЯАХАВ ДЭЭ ХОЦОРЧ ДЭЭ

0  |  0
zochin(103.254.120.83) 2018 оны 11 сарын 06

malchin malaa usgusun tarialanch taria tarisan UAMAND hamaarlgui sanaa buu zubuu ta absan munguuruu amar saihan jargabaa sanaa amar bai mongolchuud auch ch chadahgui

0  |  0
малчин(202.9.42.119) 2018 оны 11 сарын 06

эсгүүрчинээс өөр мэргэжилгүй, шуналаа дийлэхгүй хүнийг сайдаар тавихаар ийм л юм болох байлгүй дээ. Тэгээд бас ичихгүй нэг их бодлогыг тодорхой болгоод мал өссөн, тариа их хураасан гээд байгаа юм даа

0  |  0
Малчин(202.9.42.52) 2018 оны 11 сарын 06

БАТЗОРИГ ОО 2САРД ӨӨРИИГ ЧИНЬ ЗАЛЖ ХЭДЭН ГОДРОНГУУДЫГАА ХЭЭЛТҮҮЛНЭЭ ОЧЕР БИЧҮҮЛЛЭЭ ШҮҮ ӨСГӨӨД ӨГӨӨРӨЙ

0  |  0
Үнэншүү(103.57.95.202) 2018 оны 11 сарын 06

Энэ хүн хөлсөө гаргасан биш малчид тариаланчид хөдөлмөрлөсөн

0  |  0
Top