О.Баасанхүү: Ерөнхий сайд аа, дараагийн сайд хэн бэ?

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

 УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.  Яг одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс "Зээл өгч, авсан нь хэний даалгавар байсан бэ. Бас дараагийн сайд нь хэн бэ, Ерөнхий сайд аа" хэмээн асуулаа. Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Зээл авсан нь буруу. Нам ямар ч даалгавар өгөөгүй. Би алдаагаа зас, зээлээ төл, ард түмнээсээ уучлалт гуй гэдэг л үүрэг өгсөн. Энэ төрд зүтгэх хүн бүрт сургамжтай зүйл боллоо гэж харж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top