Л.Болд: Монголын төр ямар хэврэг болчихсон гэдгийг мэдэж авлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдоод байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ард түмэн чинь эсэргүүцэж байна. Үзэн ядаж байна. Уучлаарай гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Зөвхөн Б.Батзориг сайдаар тогтож болохгүй. Нэр холбогдсон бүх гишүүн, сайдын асуудлыг хөндөх хэрэгтэй. Шударга байя гэж ярьж байгаа бол шударга л байх ёстой" гэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд "Үндсэн хууль өөрчлөх асуудлыг хөндөж байна. Үндсэн хуульд халдана гэдэг нь ЖДҮ-тэй УИХ-ын хийдэг ажил биш. Харин ч Үндсэн хуулийн асуудлаар ЖДҮ илэрч байна. Монголын төр ямар хэврэг болчихсон юм гэдгийг мэдэж авлаа. Өөрчлөлт хийх цаг болсон шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(64.119.23.64) 2018 оны 11 сарын 06

Энэ тэрбумтан ийм зүйл ярихдаа ичдэггүй юм байх даа. Төрд төрөл бүрийн алба хашаад хэдэн ч жил болов доо. Юу ч мэдээгүй байна гэж байхгүй л дээ...

0  |  0
Зочин(66.181.186.175) 2018 оны 11 сарын 06

Ийм болоход нь хувь нэмрээ өндрөөр оруулж яваа хүний нэг нь гэдгээ мэдэж баймаарсан даа!

0  |  0
ard(103.254.120.86) 2018 оны 11 сарын 06

JDU uussen stagaasaal iim baidlaar aubj irsen shuu dee

0  |  0
ЗОЧИН(202.9.40.216) 2018 оны 11 сарын 06

АН-ЫН ЭРДЭНЭ, БОЛД, ЭРДЭНЭБАТ, БАТҮҮЛ, ЭЛБЭГДОРЖ, ГОНЧИГДОРЖ, ЭНХСАЙХАН, КАЗИНО ЭНХБААТАР ГЭЭД Л ЁСТОЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН НЭРС ЖАГСАНА, БАРАГ Л ТЭРГҮҮЛЭХ БАЙХ ШҮҮ

0  |  0
ЗОЧИН(202.9.40.216) 2018 оны 11 сарын 06

ЭНЭ Л.БОЛД ГЭЖ ТЭНЭГ ЮМ ҮРГЭЛЖ ЯРИНАА, САЙДЫН СУУДАЛ УГААСАА Л ХЭВРЭГ, УЛС ТӨРЧ Ч ХЭВРЭГ, ХҮНИЙ АМЬ ЦАГАА ТУЛАХАД ХЭВРЭГ БАЙДАГ Ш ДЭЭ, ЯМАР МӨНХИЙН ЮМ БИШ, АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ САЙД БИТГИЙ ХЭЛ ГИШҮҮН, ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ХЭВРЭГ Ш ДЭЭ, МАН МУУЛАХ ГЭЭД Л ХОВШ АВГАЙГААС ДОР БАЙДГАА БОЛИМООР ЮМ, ТАНАЙ НАМ Ч ГЭСЭН ЖДҮ МӨНГИЙГ ЗАМБАРААГҮЙ ӨГСӨН, 4 ЖИЛИЙН ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЕИЙН ЗОРИУЛАЛТ ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ БОЛГОВОЛ ГАМШИГ ГАРНА, БИЕ БИЕНЭЭ МУУЛАЛТГҮЙ НЭГ ТЭРЭГНИЙ ӨРӨӨСӨН ДУГУЙНУУД, ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ЯЛГААГҮЙ, ТА НАР УЛСЫН ХӨРӨНГИЙГ ҮНЭГҮЙГЭЭР ХУЛГАЙЛЖ ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮ ДЭЭ,

0  |  0
иргэн(202.179.24.189) 2018 оны 11 сарын 06

ЛуБолд гуай МАН АН ч ялгаагүй ээлжилж Төр барьсан он жилүүдэд МАН АН-уудын Бодлого явуулж ирсэн Үйл ажиллагаа чинь угаасаа л Нам нэртэй Гэмт бүлэглэлийн Зохион байгуулалттай явж ирсэн шүү дээ Гишүүдээс чинь гаргаж буй Үйлдэл харуулж байгаа шүү Ер нь МАН АН-ууд энэ Улс орон Ард иргэд ээ Цөлмөж дуусаж байна шүү дээ МАН АН-уудын тарьсан Балаг одоо ч үргэлжилсээр

0  |  0
иргэн(202.70.37.34) 2018 оны 11 сарын 06

өөрөө нэг их шударга хүн шиг битгий царайл. Та нарын таьсан суурь шүү дээ

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Прет доментент провереруудийн боломжууд Vous avez нь зээлдүүлэгчидтэй холбоотой зээл, мөнгө, зар сурталчилгаа, зар сурталчилгаа, зар сурталчилгаа, зар сурталчилгаа, хувьцаа гаргах зэрэг болно. Notre 2 сая ам. долларын нэрлэсэн хїїтэйгээр 10,000-аас 30,000,000 ам. Тодорхойлолт хийх хүсэлтийг бичиж тэмдэглэнэ үү vous voulez. Үзэсгэлэнт 24-ийн тэмдэглэл Тэмдэглэл: ”sérieux, sinon abstenez-vous”. Courriel: matildalecoustre@gmail.com

0  |  0
Top