МАН: Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг нарыг шалгаж байгаа билээ. Харин прокурорын байгууллагаас түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлаар хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригтой холбоотой прокрурорын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэдгээ хэллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирсэн. Энэ процессын дагуу Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Санал хураалт нууцаар явагдах дэгтэй. Б.Батзориг сайдын хувьд өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлагаа хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Энэ гэмт хэргийг шалгах процесстой холбогдуулан өөрөө цааргалсан, татгалзсан, хориглосон үйлдэл байхгүй. Тиймээс заавал түдгэлзүүлж шалгах шаардлага байхгүй гэж үзлээ" гэв.

Б.ЭРХЭС

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.179.26.113) 2018 оны 11 сарын 08

zeel ogson ni buruu bishee l gej baigaa yum baina l daa

0  |  0
Tatgalj(202.9.42.187) 2018 оны 11 сарын 07

Eejeesee uichlalt guij baisan n uuriih n humuujil yos zui mun bol sanalaaraa bas ahiad gishuuneesee tatgalzchih, busad modon tolgoitnuudad jishee bolog. Er zorigii chin harj baiya

0  |  0
Irgen(183.177.106.66) 2018 оны 11 сарын 07

хариуцлага гэж байхгүй юу

0  |  0
Зочин(202.9.42.52) 2018 оны 11 сарын 06

Том юмаа ман том юм хар хараалыг хар үнс болтол нь гүйлгэхгүй бол ман болохгүй нээ

0  |  0
Зочин(139.5.217.226) 2018 оны 11 сарын 06

Гишүүнээсээ татгалзах өргөдөлөө өгөөч.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 11 сарын 06

booljis hurgesen iljirsen tor

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 11 сарын 06

ene uildleeree MAN bulegjsen gemt heregtnuud gedegee haruulj bn, Edend ulsiin hogjil zezeglel, juramt yos hamaahui ium bn,haramsaltai ni AN ednees buur novsh

0  |  0
Yooo(45.126.46.102) 2018 оны 11 сарын 06

Fuuuuckkkk offf.

0  |  0
Top