Ерөнхийлөгч “Автомашинтай жагсаал”-д оролцогчидтой уулзлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.11.06/ хүсэлт гаргасан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэдээс гадна “Автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн ч зээл нь олгогдоогүй зэрэг 100 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ хэллээ.

Тухайлбал, автомашинтай жагсаалд оролцож буй иргэд “2018 оны арваннэгдүгээр сарын 5-10-нд 07:00-11:00 цагийн хооронд шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч, эдийн засгийн болон  худалдан авах чадвар муудаж, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлд дарлуулж буйг эсэргүүцэн автомашинтай жагсаж байгаа” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас нефтийн үнийн асуудалд анхаарал хандуулж, Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөхийг хүсэж буй тухайгаа бичгээр уламжилсан юм.


Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн иргэд ямар нэг намын харьяалалгүй, улс төр гэж явдаггүй ч тус сангаас эрх мэдэлтнүүд их хэмжээний зээл авснаас хойш дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай гэж үзээд уулзах хүсэлт тавьснаа юун түрүүнд хэлсэн юм. Тэд Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан эрх мэдэлтнүүд нь зөвхөн мөнгө биш боломж болон ирээдүйг хулгайлж буй явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(64.119.19.61) 2018 оны 11 сарын 07

Энэнийг баттулга шийдлээ юу? Өөрийнхөө хулгайг далдлах гэж үхэн хатан зүтгэж байж!!!

0  |  0
Харамсал(78.245.100.57) 2018 оны 11 сарын 06

Үнэхээрийн зөв ээндээ хүрсэн бол ямар олон хүн ажилын байртай болж монгол улс хөгжиж эхлээд юун тэр бусдаас хараат өөрсдөө юмаа үйлдвэрлээд хямрал нртиййг анзаарахгүй явах байлаа...! Хайран цаг хугацаа хүмүүсийн эрч хүч...! Олон татвар төлөгч мэндэлж улс орон урсгалаараа өөдлөх байждээ.

0  |  0
Харамсал(78.245.100.57) 2018 оны 11 сарын 06

Үнэхээрийн зөв ээндээ хүрсэн бол ямар олон хүн ажилын байртай болж монгол улс хөгжиж эхлээд юун тэр бусдаас хараат өөрсдөө юмаа үйлдвэрлээд хямрал нртиййг анзаарахгүй явах байлаа...! Хайран цаг хугацаа хүмүүсийн эрч хүч...! Олон татвар төлөгч мэндэлж улс орон урсгалаараа өөдлөх байждээ.

0  |  0
Zochin(139.5.217.34) 2018 оны 11 сарын 06

Jijig dund yah ve. Naadahaas chini iluu luivruud uchnuun baina. Oyutolgoi erdenet utaanii mungu kontses,heden trilonoor baina .Tsaaziin yliig mash yarltai sergeegeed 20-iod hulgaichiig shuud ard tumnii nuden deer ustgah heregtei baina shuudee!!!!!!!!!???????? Elbegdorj Bayar 2-s ehleh hergtei

0  |  0
Top