Прокуророос 60 тэрбумын хэрэгт холбогдуулан 1400 гаруй хүнийг шалгажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

  УИХ-ын өнөөдрийн /2018.11.07/ чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулж, ажлаа тайлагнасан юм. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин прокурорын байгууллагаас МАН-ын 60 тэрбумын хэрэгт холбогдуулан 1400 гаруй хүнийг шалгасан талаар онцоллоо.  

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан билээ. Тэрхүү бичлэгт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг. Тухайн үед энэхүү хэргийг хууль, хяналтынхан шалгасан ч хэргийг хаасан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бичлэгийг эвлүүлэг гэх дүгнэлтийг хүртэл гаргасан билээ.

Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог 60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан гэдгээ хэлсэн.

Тэрбээр "МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад, эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч, ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээн ярьсан байдаг.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.36.179) 2018 оны 11 сарын 08

1400 хүнээс та авилга өгсөнүү гээд асуугаад тэрүүнийгээ шалгасан гэхээр ямар ажил болох билээ дээ.Дэд сайд байсан Цогтгэрэлээс эхлээд авилга өгсөн гэдгээ хүлээгээ биздээ.Энэ ЖДҮ ийн зээлийн асуудал ч шархаа нөхөх гэсэн асуудал байж болзошгүй.Тэгээд ч хуурамч дүгнэлт гаргаж хэргийг хаасан гэдэг нь нотлогдоод байгаа юм бишүү?

0  |  0
Top