ФОТО: УИХ-ыг тарахыг шаардаж жагсав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 11

Ард түмний онц зөвлөлөөс Ард түмний олонхийн засаглал намыг байгуулж, улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран өнөөдөр /2018.11.11/ нийслэлийн төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой авлигын эсрэг ийнхүү тайван жагсаал хийсэн бөгөөд УИХ-ыг тарахыг шаардаж байгаа юм. Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж, эхнээсээ АТГ-т шалгагдаж байгаа юм.

Тайван жагсаалын фото сурвалжлагыг хүргэж байна.


Гэрэл зурагчин: Д.АМАРЖАРГАЛ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТЭМЦЭГЧ(202.179.25.160) 2018 оны 11 сарын 11

УИХ БУЮУ УЛСААС ИХЭЭР ХУЛГАЙЛАГЧИД АА. ТА НАРЫН ГАЙГААР ХҮҮХДҮҮД ӨЛӨН ЗЭЛМҮҮН ӨЛСГӨЛӨН ӨДӨР ХОНОГ ӨНГӨРӨӨЖ ЗАРИМ НЬ ӨЛБӨРЧ ҮХЭЖ БАЙГААГЫН ХАРИУЦЛАГЫГ ҮҮРЭХ ӨДӨР ЧИНЬ ИРЖ БАЙГАА ШҮҮ.АМЬД ҮЛДСЭН ХҮҮХДҮҮД НАСАНД ХҮРЭЭД ТА НАРТАЙ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙ ЧИНЬ ТООЦОО БОДОХ БАЙХ ШҮҮ. ТЭР ҮЕД ХОРВООД МЭНДЭЛСЭНДЭЭ ХАРАМСАХ БОЛНО ШҮҮ.

0  |  0
Алтан гадас од(103.10.21.105) 2018 оны 11 сарын 11

Ард олон минь уужуу ухаантай хандаж байна даа. Миний мэдэх Америк Солонгос бусад орноор жишээ авбал нилээн ширүүн л юм болохоор байгаа нь үнэн шүү дээ

0  |  0
иргэн (202.179.26.193) 2018 оны 11 сарын 11

УИХ Тарах хэрэгтэй Төрийн дээд байгууллага болох УИХ-ын Гишүүний Нэр хүндийг Ашиглаж Төрөөс болон Ард иргэд Сонгогчидоосоо Хулгай Луйвар хийдэг Зохион байүуулалттай Гэмт хэргийн Бүлэг Улс орон Ард иргэд ээ Цөлмөөд дуусгалаа ш дээ УИХ-ын Гишүүдыг Иргэд одоо Гэмт хэрэгтэн гэдэг талаас нь Харж ой тойндоо шингээж Жигшдэг болсон байна шүү дээ

0  |  0
Top