МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Засгийн эрхийг барьж байгаа МАН-ынхан Удирдах зөвлөлийн хурлаа өнөөдөр хийхээр товложээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хэний нэрийг дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Учир нь, өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг улс төрийн хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж, АТГ-т шалгагдаж байгаа билээ. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөл хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.18.102) 2018 оны 11 сарын 13

Hurdan Mi Enhboldiig buulga. Bvh yum goldiroldoo orno di

0  |  0
Zochin(64.119.23.64) 2018 оны 11 сарын 12

Miegombiin Enboldiig mash yaraltai alban tushaalaas ni buulgahgui bol mongold shudaraga es togtonoo gonjiinjoodoo.Ene hund hamag bulihai luivar baigaa shuudee.Elbegdorj bayar ene 3-g luter turgen tsaash ni haruulah heregtei

0  |  0
Top