ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг зүтгүүлэх үү?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Ерөнхий сайдын зүгээс энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаараа нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг оруулаад байгаа юм.

Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хэн толгойлох, хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ гэдгээ зөвлөлийн гишүүд ярилцаж байгаа аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улааныг дээрх салбарыг толгойлох шинэ сайдад нэр дэвшүүлэх саналыг гаргасан талаар эх сурвалж өгүүллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэсэнгүй. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.178.29) 2018 оны 11 сарын 13

УЛААН ЮУ Ч ХИЙХГҮЙ.. ”УУЖ ИДЭГЧДИЙН ХУРАЛ”-аас биш ГАДНААС БАЙХ ХЭРЭГТЭЙ...???

0  |  0
иргэн (103.212.116.176) 2018 оны 11 сарын 12

Улаан бол бүх насаараа төрд ажилласан, маш баян хүн штэ, яасан хөрөнгө нь нимгэрчиж үү!

0  |  0
Top