Ерөнхийлөгч Х.Баттулга зарим шүүгчид зарлиг гардууллаа

2018 оны 11 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.11.12/ шинээр томилогдсон зарим шүүгч нарт шүүгчээр томилсон зарлигаа гардуулж, амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гардуулахдаа “Шүүгчээр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Шударга ёс алдагдаж, шүүгч нарын нэр хүнд муу, нөхцөл байдал хүнд байгаа үед хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагаа ухамсарлаж ажиллаарай” хэмээн сануулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top