Дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзлаа

2018 оны 11 сарын 12

Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.11.12/ "Монгол Шинэчлэлт нам" болон “Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцлээ.

Хоёр намын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top