У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах санал бүхий албан бичгээ нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан “Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах саналыг хүргүүлж байна” гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэхүү саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 15 хоногийн дотор хэлэлцэн санал хураалт явуулж, хариу өгөх журамтай юм байна.


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.238.150) 2018 оны 11 сарын 13

хүрэлсүх юу хийхээ ч мэдэхгүй болчихож ккк

0  |  0
cghm(66.181.169.66) 2018 оны 11 сарын 13

kkkkkkkkkkkkk

0  |  0
Зочин(176.143.119.112) 2018 оны 11 сарын 12

Шинэ МАНАН-Н Сумъяабазар тэргүүтний карманы хүнийг дарга болгох зорилготой юм шигээ. Энэ ухаах өогино ерөнхий сайдад өөр хийх ажил алга уу.

0  |  0
иргэн (202.179.24.209) 2018 оны 11 сарын 12

Ерөнхий сайд Хүрэлсүх нэг л Буруу дэвээд Хадуураад явчих шиг боллоо Уг нь ЖДҮ-гээс зээл авсан Гишүүдэд хариуцлага тооцох болоод байсан чинь хаа хамаагүй Хотын даргыг Огцоруулчих бололтой юмаа яагаад нөгөө Гэмт хэрэгтэн Гишүүд дээ харицлага тооцфохгүй байгаа нь хачирхалтай

0  |  0
Top