Д.Хаянхярваагийн ХОЁР НҮҮР

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

    -УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр цэвэр, шударга үлдэх гэсэн мессеж "бай"-ндаа хүрсэнгүй. Түүний мэдэгдлийн дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх эрх мэдлийг нь "хурааж" авлаа-


 

Эрх баригч намын "бүдүүн" бүлгийг зангидаж чадаагүй Д.Хаянхярваад улс төрийн хариуцлага тооцож, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх албан тушаалаас нь чөлөөлөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, тус намын Удирдах зөвлөл өчигдөр /2018.11.12/ хуралдаж, бүлгийн даргадаа хариуцлага тооцох улс төрийн шийдвэрт хүрсэн юм.

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүлгийн дарга гэх бусдаасаа төө илүү эрх мэдлээсээ зүгээр ч нэг буухыг хүсээгүй нь лавтай. Ямар сайндаа л намынхаа Удирдах зөвлөлийг хуралдахаас өмнө яаран, сандран улс төрийн мэдэгдэл хийж, хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлсэн билээ.

Гэхдээ улстөрчийнхөө хувьд туршлагатай, бас ч үгүй парламентад хэдэнтээ сонгогдсон хүний хувьд мань эр мэдэгдлээрээ олон нийтийн анхаарлыг яаж татахаа мартсангүй. Учир нь, Д.Хаянхярваа дарга нийгмийн халуун сэдэв болсон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудалд тулгуурлаж, мэдэгдлээ хийв.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон хэл ам намжихгүй байна. Өнөөдөр энэ асуудалд УИХ болон Засгийн газар, намын төвшинд бодитой ямар нэгэн алхам хийхгүй, шийдвэрт хүрч чадахгүй байна. Зөвхөн Б.Батзориг сайдыг огцруулснаар энэ асуудлыг намжаах гэсэн хүлээлт манай удирдлагуудад байна. Ийм зүйл байж болохгүй гэж би хувьдаа үзэж байна" гэв.

Харин цаад утга нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх эрх мэдэл, албан тушаалаасаа буухгүй, буусан байлаа ч "Би гэмгүй, шударга хүн" гэх мессежийг олон нийтэд үлдээхийг хүссэн гэдгийг төвөггүй уншиж болохоор байна. Учир нь, мань эр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын суудлаасаа "унах"-аа мэдсэн, мэдсэн болохоороо "арьсаа хамгаалж" мэдэгдэл хийснийг намынх нь Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр харуулж байна. Ёстой л нөгөө "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгчээр өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг "бай"-гаа болгохоо ч мартсангүй.

Тэрбээр "Ерөнхий сайд чуулганы танхимд “Би болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ард түмнийхээ дэмжлэгийг авна. УИХ-ыг тараана, дараа нь Засгийн газрыг огцруулна. Эцэст нь өөрөө огцорно” гэж хэлсэн. Ийм шат дарааллаар явахгүй ээ. УИХ-ыг тараах эрх Засгийн газарт байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтай хүн хэлж байгаа үг, үйлдэл бүрээ байнга бодож, санаж ярьж байх ёстой. Ерөнхий сайд өнөөдөр нийгэмд үүсээд байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудлыг дарахын тулд энэ мэт улс төрийн хийрхэл, цаашлаад нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх гэсэн оролдлого гэж хувьдаа харж байна" гэсэн юм.

Түүнчлэн "Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна" гэх үгийг УИХ-ын индрээс хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ. Тагнуул, цагдаа, АТГ-ын даргыг томилох эрх мэдэл нь Ерөнхий сайдад байна. Өөр ямар эрх мэдэл нэхээд байгааг гайхаж байна. Зөвхөн эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна" зэрэг Ерөнхий сайдыг чиглэсэн, "бай"-гаа болгосныг дээрх үг, өгүүлбэрээс харж болно.

Хамгийн сонирхолтой нь, мань эр дээрх үгийг хэлэхдээ "Би У.Хүрэлсүхийг намын даргынх нь хувьд биш Ерөнхий сайдынх нь хувьд шүүмжилж байна. Түүнээс би намын даргатайгаа зөрчилдөөгүй" хэмээн ярьсныг нь түүнийг хаяагаа манаж, "хоёр нүүр" гаргалаа гэж үзэх ч хэсэг байна. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр цэвэр, шударга үлдэх гэсэн мессеж "бай"-ндаа хүрсэнгүй бололтой. Учир нь, түүний мэдэгдлийн дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх эрх мэдлийг нь "хурааж" авлаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.119.164) 2018 оны 11 сарын 15

Teneg

0  |  0
баабар(182.160.34.185) 2018 оны 11 сарын 15

ЖДҮ бол 10 20 тэрбумын асуудал. Бас эргэн төлөгдсөн хулгай. АСЕМ чингэс самуурай бонд гэр хороололын дахин төлөвлөлт гэх АН-ы цавчаа луйврууд хэдэн их наядаар тоологдох ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ том луйвар.Том том идсэн элбэгдорж батүүл АН-хан ЖДҮ-ийн ард нуугдаад байна.

0  |  0
Zochin (66.181.189.125) 2018 оны 11 сарын 14

2 nuurtei gej yu gesen ug ve heleh heregtei er ne Hyrelsuhiin umnees zorigtou duu garsan uur hyn bgaa biluu .niigmiin mass ingej duugarah hyniig huleej baisan shyy

0  |  0
Иргэн(203.91.119.90) 2018 оны 11 сарын 14

У.Хүрэлсүх баахан шуугиан болж, болж арай гэж л нэг юм Хаянхярвааг огцрууллаа?! Ер нь У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-ын үнэ цэнэтэй, нандин бүхнийг барж, ”Гэрийн нохой хээрийн ноходтой нийлэхтэй” адил эрх мэдэл албан тушаалын хойноос үхэн хатан хөөцөлдөж явнадаа?! МАН бол эрэлхэг эх орончдийн халуун амь бүлээн цусаар гагнагдаж бэхжсэн монголын ард түмний шүтээн болсон улс төрийн хүчин гэдгийг маш хөнгөхөн ойлгож яваа энэ мэт хүмүүст туйлаас харамсаж байнаа?! Харин Хаянхярваа бол шудрага дайчин төрийн хүн шиг харагддаг?! Хаянхярваа гишүүнийг дэмжиж байна?! Тэмцлээ бүү зогсоогоосой?! Бүү шантраасай?!

0  |  0
Зочин(139.5.218.13) 2018 оны 11 сарын 14

Хаянхярваа эр хүн хэлсэн дээ гэдэг биш билүү. Чиний ЖДҮ.с зээл авсан нь баримттайгаараа илэрсэн тул ” өөрөө сайн дураараа УИХ.н гишүүнээс огцорно ” гэж хэлсэн үгэндээ эзэн болох юм бгаа биз дээ......

0  |  0
Бат(78.116.228.97) 2018 оны 11 сарын 14

Ийм хөгийн юмнуудаар удирдуулдаг монгол яаж өөдлөх.вэ дээ

0  |  0
БАТ(66.181.161.118) 2018 оны 11 сарын 13

Хонгорыг хордуулсан одоо улсыг хордуулаж байгаа Цианит хярваа гэж нэг ийм хорчинг шүүх цаг ирэх байх аа !!!

0  |  0
ард түмэн(59.153.115.52) 2018 оны 11 сарын 13

энэ хулгайчийг одоо гишүүнээс нь түдгэлүүлж бгаад шалга

0  |  0
ард түмэн(59.153.115.52) 2018 оны 11 сарын 13

хятад М,Энхболдоос салахгүй бол нийгэм хэзээ ч цэвэршихгүй их хурлыг тараах ннхболдыг гишүүдтэй нь зайлуулья

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 11 сарын 13

Энэ Хаян гэдэг луйварчныг зайлуулаач,, Засаг сайн ажиллаж байна аа, Хүрэлсүх маш зөв шийдвэр гаргалаа, Мафи Миеэ-ээс салахгүйгээр шударга ёс ярих нь тэнэг хэрэг шүү дээ

0  |  0
zochin(66.181.179.252) 2018 оны 11 сарын 13

zeel awaaguy geed khaagiad baysan chini okhin , khurgen khoyortoo zeel awaad ugchikhujee. saykhan shudraga er we

0  |  0
zochin(66.181.179.252) 2018 оны 11 сарын 13

zeel awaaguy geed khaagiad baysan chini okhin , khurgen khoyortoo zeel awaad ugchikhujee. saykhan shudraga er we

0  |  0
Зочин(39.7.59.136) 2018 оны 11 сарын 13

Хаянхярваа Насанбат 2 Шарын голын алтыг хууль бусаар ухаж АТГ-ын Э-гийн охиныг ТУЗ-ийн даргаар нь тавьчихаад дураараа дургиж байгааг хэн ч мэдэхгүй гэж бодоод гэмгүй хүний дүрд тоглож байгаа нүгэл нүдээрээ гарна даа

0  |  0
Зочин(39.7.59.136) 2018 оны 11 сарын 13

Хаянхярваа Насанбат 2 Шарын голын алтыг хууль бусаар ухаж АТГ-ын Э-гийн охиныг ТУЗ-ийн даргаар нь тавьчихаад дураараа дургиж байгааг хэн ч мэдэхгүй гэж бодоод гэмгүй хүний дүрд тоглож байгаа нүгэл нүдээрээ гарна даа

0  |  0
зочин(64.119.24.82) 2018 оны 11 сарын 13

Хуцдаг нохой их хэцүү. Байнга л хуцна. Хэнд хуцаад байгаа нь ойлгогдохгүй, хуцаад л байна хуцаад л байна. Нэг л өдөр хэрэгцээгүй хуцалтанд дургүйлхсан нэг нөхөр чулуу шидээд гаслуулан хөөлөө. Хэрэгцээгүй их хуцах ийм л аюултай. Бусдад Хаягдал болтлоо Ирваатаж хуцах хэрэггүй л байж дээ.

0  |  0
зочин(202.179.26.235) 2018 оны 11 сарын 13

ийм муусайн хүзүүгүй юмнууд л монголыг самардаг шүү дээ ард түмэн минь бузар долоон уулын цаагуур далд орог

0  |  0
зочин(202.179.26.235) 2018 оны 11 сарын 13

энэ хаянхярваа гэгч нөхөр өөрөө огцрох асуудал гарсан гэдгийг мэдээд түүнээс өмнө амжаад шудрага хүн болсон мэдэгдэл хийж ард түмнийг хуурах гэж оролджээ яг л Дамбийжаа /хуурамч дамбийжаа/ Манан бүлэглэлийн нэг гишүүн манан устах гээд мөн сандарч байна даа та нарын хэн гэдийг ард түмэн мэдэж байгаа Хүрэлсүх бол манангийн эсрэг тэмцэж байгаа хүн түүнийг мохоох гэж битгий сана та нарыг бодвол хийсэн юмтай хариуцлагаа хүлээж чаддаг хүн ард түмэн түүний талд гэдгийг санаарай

0  |  0
Б(202.179.25.222) 2018 оны 11 сарын 13

Хонгорыг хордуулсан,хоёр нүүртэй.Урьд нь УИХ-н гишүүдийн ЖДҮ-с зээл авахыг дэмжсэн бичиг явуулж байсан гэж байсан хүн одоо ямар нүүрээрээ ийм мэдэгдэл хийж чадаж байна. Ард түмэн цагаан цаас байхаа больсон ой санамжтай болсон гэдгийг мэдэхгүй л байна даа

0  |  0
Z(49.0.171.112) 2018 оны 11 сарын 13

Uls turd ner tsever shudarga humuusiin or on zai bolomj bii bolloo.

0  |  0
Zochin(49.0.171.112) 2018 оны 11 сарын 13

Maniinhan odoo l neree tseverlej buh idsen uusan nuhduudiigee zaluulah heregtei yun ergej ner debshuuleh tegj cfadahgui bol uls turpin tavtsangaas usgui boltloo archuulnadaa

0  |  0
иргэн (202.179.25.61) 2018 оны 11 сарын 13

ингээд Хөөрхий бас нэг Хүзүүгүй бондгор Нөхөр зохих шангаа хүртэх шив даана ч их Далжигнаж байсан юмаа жинхэнэ Улс төрч болох болоогүй л байна дөө Хэлсэн үгэндээ ороогдож байдаг Хүнийг ямар Улс төрч гэхэвээ дээ Өөрөө унасан Хүүхэд уйлдаггүй гэгч л болж дээ

0  |  0
П(202.126.89.139) 2018 оны 11 сарын 13

Дарханыханд энэнээс өөр хүн олддоггүй нь харамсалтай

0  |  0
;;;(66.181.160.71) 2018 оны 11 сарын 13

ene neeree tsairtsan hulgaich shuu hamgiin zevuun novsh do

0  |  0
Zochin(103.57.94.107) 2018 оны 11 сарын 13

JDU-g mash sain zohion baiguulalttai hiij heseg nuhdiig tumsugdchihvuuduu yanz ni HAYNAA angiihniigaa horlovoo gej....hi hi

0  |  0
Энх60лд(202.21.124.129) 2018 оны 11 сарын 13

Олби огтоно шиг энэ хуулгайчыг сайн шалгах их юм гарна даа

0  |  0
Бяцхан төгөл хотхон (150.129.141.148) 2018 оны 11 сарын 13

“Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, дотроо 00той, цэвэр тохилог 1өрөө байруудыг 5-6 сарын хугацаатайгаар түрээслүүлнэ. гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас: 99118457 FB хуудас: Бяцхан төгөл хотхон

0  |  0
Zochin(103.57.94.107) 2018 оны 11 сарын 13

HONGILIINHNII daalgavar guitsetgegch Haynaaa ingeed suirvee uuduu haysan chuluu uuriin tolgoi deer gej ene dee...ha ha ha

0  |  0
Top