ВИДЕО: ”Ямар ч байсан намын даргын улс төрийн шийдвэрийг бүлэг дээр сонсоно”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

 МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн /2018.11.12/ хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авлаа.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар юу хэлэлцсэн бэ?

-Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Удирдах зөвлөл дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга С.Батболдыг хариуцлага тооцож ажлаа өгөх асуудлыг ярилаа. Ингээд асуудлыг хэлэлцэж шийдээд, өнөөдөр намын бүлгийн хурлаар Д.Хаянхярваа даргын асуудлыг оруулж ярилцахаар төлөвлөж байна. Өчигдөр Ерөнхий сайд Хотын дарга С.Батболдын талаарх өөрийнхөө байр суурийг хуулийн дагуу нийслэлийн ИТХ-д тавьсан. М.Энхболд даргын тухайд асуудлыг одоо намын бүлгийн хуралд танилцуулахаар бүлгийн хурал зарлаад явж байна.

-Санал хураалт хэрхэн явагдсан бэ?

-Удирдах зөвлөлд 29 гишүүн байдгаас 28 нь ирсэн. Тэд Д.Хаянхярваа даргын тухайд 16:12-ын харьцаатайгаар огцруулах нь зүйтэй гэдэг асуудлыг дэмжсэн. С.Батболд даргын тухайд 15:12-ын харьцаатайгаар намын даргын байр суурийг дэмжсэн.

-УИХ-ын даргын асуудлыг бүлгээр хэрхэн шийдвэрлэнэ гэж та үзэж байна вэ?

-УИХ-ын даргын асуудлаар ямар ч байсан намын даргын улс төрийн шийдвэрийг бүлэг дээр эхлээд сонсоно. Дараа нь бүлгийн гишүүд шийдвэрээ гаргана.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох вэ?

-Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан энэ асуудлууд яригдаж байгаа. Монгол Улс хуультай. Түүнтэй адил МАН өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмийн дагуу намын Хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хороо хуралдсан. Ёс зүйн хорооноос асуудлыг бүхэлд нь авч үзэх нь зүйтэй, ялангуяа ЖДҮ-тэй нэр холбогдсон асуудлыг ойрын хугацаанд Удирдах зөвлөл, шаардлагатай бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийн дагуу Удирдах зөвлөл хуралдаж дээрх шийлвэрүүдийг гаргасан. Намын дүрмээр намын нэр хүндэд сэв суулгасан, намын сахилга хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох гэсэн дүрмийн заалтын дагуу хурлаа хийгээд, хариуцлага тооцоод явж байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.179.26.246) 2018 оны 11 сарын 13

Ishsh. hyanaltiin horoo ni iim teneguudiin uur yum biz dee.

0  |  0
Erdenechimeg (202.9.40.98) 2018 оны 11 сарын 13

ergvvlen tat tegvvl tanai nam neg xeseg songuul tustal xel amnaas namjij yuni magad im es zvigvv bj boloxgvi ene xvmvvs songson ergdixee itgelig aldaj bna im xvmvvs ix xurlin gishvvn bx erxgvi

0  |  0
Namiin gishuun(66.181.160.38) 2018 оны 11 сарын 13

Sain bna Batbaatar Gauguin shudarga hun shig bna huleej baya

0  |  0
бц(183.177.100.4) 2018 оны 11 сарын 13

МАН цэвэрших гэж байна. Ардын Хувьсгалын 100 жилийн ойгоор цэвэрхэн нам болох юм биздээ

0  |  0
Зочин(202.126.89.31) 2018 оны 11 сарын 13

Алалц, алалц, одоо ухрах газар байхгүй! Ард чинь 461 л байна

0  |  0
ннн(112.72.8.245) 2018 оны 11 сарын 13

Нам нь дүрэмтэй байдаг нь яамай даа

0  |  0
Top