Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж эхэлсэн. Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг сонслоо.
-Засгийн газрыг огцруулах үндэслэл бий юу. Засгийн газрын сайдын хувьд та юу гэж бодож байна вэ?
-Байхгүй. Д.Хаянхярваа гишүүний ярьж байгаа асуудлыг үзсэн. Нэлээдгүй алдаатай зүйл ярьж байна лээ. Хамгийн гол нь ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг Засгийн газар тараасан гэж ярьж байна. Энэ бол ямар нэгэн үндэслэлгүй зүйл юм. Яагаад гэвэл 2018 оны төсвийг 2017 онд өргөн барихдаа ЖДҮ-д мөнгө төсөвлөөгүй оруулж ирсэн. Үүний дараа 2019 оны төсвийг өргөн барихдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санд мөнгө төсөвлөөгүй оруулж ирсэн. Яагаад мөнгө тавихгүй байсан бэ гэхээр сангийн яам өнгөрсөн оны сүүлээр шалгалт хийсэн. Уг шалгалтаар тус сангийн хөрөнгө мөнгө үр дүнтэй зарцуулагдахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Шийдвэр буруу гарч байгаа учраас татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтай зарчмаар зарцуулах ёстой гэж үзсэн. Тэгэхээр нэлээд зөрчилдөөнтэй механизмаар мөнгө тавьж болохгүй гэдэг зарчмыг Засгийн газар баримталсан. Харин хоёр жилийн хугацаанд УИХ нэмсэн байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудлаар Засгийн газрыг буруутгаж болохгүй.
Хоёрдугаарт, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын зүгээс сангууд, ЖДҮ-тэй холбоотой асуудалд зөрчил байна гэж үзсэн. Улмаар ЖДҮ-ийн сангийн санхүүжилтэд хийсэн шалгалтыг дүгнэлтийг Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан юм. Ер нь Засгийн газрын 29 санг цэгцлэх нь зүйтэй гэж үзээд, надад үүрэг өгөгдсөн юм.
Сэтгэгдэл ( 8 )
ерөнхийлөгчийн энэ хүнийг буруутгадаг нь зөв л юм байна.
Сангаа мэддэггүй Сангийн сайд гэж байлаг л юм байна даа Ийм бултайхайнуудыг яанаа ард түмээн.
sangiin yam shalgalt khiisen yum bol ert ilruulji tawikhguy yasan yum boloo?
sangiin yam shalgalt khiisen yum bol ert ilruulji tawikhguy yasan yum boloo?
Эх орноо зардаг луйварчин УИХ-д СС-д хийж байна гэхээр үнэхээр гутарч байна?! Хаянхярваа гишүүн зөв зоримог шийд гаргаж байгаа нь харагдлаг?!
хүрэлбаатар ёстой мэдэн будилж байна. өөрийнх нь засгийг томилсон байгууллага УИХ л нэмээд байсан гэнээ. харин ч ёстой тэнэгтлээ дээ хүрлээ
ЭНЭ ТОМ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРТНЭЭС МЭДСЭЭР САНААТАЙ НУУН ДАРАГДУУЛСАНДАА ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭЧ.МОНГОЛ УЛСЫН САНГ ХУЛГАЙЧУУДААР ИДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ САНААТАЙ ӨГСӨН БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЧИ Ч БАС ЧОЙЖИЛСҮРЭН Ч АДИЛХАН МЭДЭЖ БСАН БНА. ТИЙМЭЭС САЙН ДУРААРАА ОГЦОР.ТИЙМГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ УУР ХИЛЭНГИЙН МАШИН ГЭР БҮЛТЭЙ ЧИНЬ МАХНЫ МАШИНД ОРУУЛЖ НРХРЙД МАХЫ НЬ ХАЯЖ ӨГӨХ БАЙХ ШҮҮ.
Гол юмаа мэдэж буй хүнээс энгээд асуучихгүй хов жэв болоод.хэн нэгнээсөө эрээд сбиеэ өмөөрөөд