ЦЭЦ: Сонгуулийн хуулийг хэлэлцэх хуралд Ё.Баатарбилэг УИХ-ыг төлөөлж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн үзсэн иргэн Н.Наранбаяр, Г.Бямбажаргал нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Тэгвэл тэрхүү гомдлын дагуу өнөөдөр /2018.11.14/ Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааныг товлосон. Яг одоо Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд гомдол гаргасан иргэн Н.Наранбаяр, Г.Бямбажаргал нар оролцож байгаа бол УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ё.Баатарбилэг гишүүн оролцож байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top