Ц.Нямдорж: Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй хэрнээ ам зургаар нь гурван хүнийг ялласан

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд С.Соёмбо-Эрдэнийг нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Би 1981 онд сургууль төгссөн. Тэр үед Монгол Улсын ерөнхий долоон шүүгч, долоон ерөнхий прокурорын нүүрийг үзсэн. Тэдний дэргэд байсан тулдаа би хүн болсон юм. Эргээд 30-аад жилийн түүхийг харж байхад өнөөдөр туйлын харамсалтай санагдаж байна" гэв.

Түүнчлэн "Арай гэж нууцын зэрэглэлээс гаргасан С.Зоригийн хэргийг хачин юм болгосон шүү дээ. Амьдралдаа ганц ч хэрэг уншиж үзээгүй хүнд Улсын Дээд шүүх өмгөөлөгчийн эрх өгсөн. Би баримттай юм ярьж байна шүү. Нэр ус нь хэрэгтэй бол надаас аваарай. Хоёрдугаарт, энэ хэргийг нууцлаад байгаа гол шалтгаан бол цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Энэ хүнийг арван сар хорьсон, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон явдал. Тэгсэн атлаа Б.Булганы гаргасан ам зургаар шүүх хурлыг хийж, гурван хүнийг ялласан. Цорын ганц гэрч Б.Булган гэдэг хүн биш гэдгийг хэлээд байсан учраас шүүх хуралд оролцуулаагүй, хэргийг тасалсан шүү дээ. Ерөнхий прокурорын орлогч гэж нөхөр Б.Булганыг хамжигч гэсэн юм билээ. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хэлсэн. Хамжигч юм бол одоо мөрдөж байгаа хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дуусдаггүй юм. Ийм зүйлийг Улсын Дээд шүүх хийсэн. Би дандаа баримттай юм ярьж байна. Цаашид ийм завхрал гаргахгүй байх тал дээр ажиллах шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүгч(103.57.95.34) 2018 оны 11 сарын 14

Хууль зүйн сайдад ямар ч эрх мэдэл байхгүй гэдгийг улсын ерөнхий прокурор их хурлын танхимд хэлээ биз дээ. Сайдыг нь эрх мэдэлгүй мануухай болгосон хуулийн завхарал. Харамсалтай

0  |  0
zochin(64.119.16.225) 2018 оны 11 сарын 14

1998 OND ARDCHILALIIN ANHDAGCHID BAARAND TAARALDAJ EVGUI BAIDALD OROOD SUULDEE SANAA NEGDEJ NARGIJ BAIHAD ZORIG ELBEGEE RUU ANDUURSAN AYTAI HARJ HALAMCHIHSAN TA NAR ARDCHILALIIG BURUU ZAMAAR HOTOLSON GEHEER ELBEGEE HENIIG HELEED BAINAA GEJ ANDUURAN BODOJ OS SANAJ ZORIGIIG BAT UULTEI NIILJ ALSAN BAT UULIIN MALGAI OLDSON GEDEG BULGAND HAMAG UCHIR BII

0  |  0
zochin(202.55.188.44) 2018 оны 11 сарын 14

Нөгөө алдарт Юндэндорж ,нөгөө алдарт Соёмбо-Эрдэнийгээ дэвшүүлж байгааг хараад байгаарай, Ард түмэн тэнэг биш, бас дорой биш шүү , гар хөлүүд минь, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөрөө байдаггүй гэдэг үгийг санахад илүүдэхгүй байх шүү, 2 оо.

0  |  0
зочин(202.72.245.122) 2018 оны 11 сарын 14

Шүдгүй арслан

0  |  0
Bataa(211.108.156.33) 2018 оны 11 сарын 14

Buh buruu bulhaig uuruusuu holduulj tegsen bnlee ingesen bnlee shaardlagatai gevel neriign helj bolno geh meteer urgelj burheg dald hudlaa ym yrij yvdag omhii amisgaa

0  |  0
зочин.(202.9.43.0) 2018 оны 11 сарын 14

Тэр тэнэг өмгөөлөгчөө нэрлээч авилга арбн хаалганы ажил мэдэхгүй юмыг яах гэж ажил авсан.улсын нэр бузарлаад байхад тэнэгийн нэр дэмий.бэлэн гэрчийг оруулахгүй хуралдаж болсон байна.хүүхдээр гэрч хийх гээд бас тэнэгтэх өмгөөлөгч байнаАжлаа мэдэхгүй малнуудыг яах гэж ажилд авдаг?авилга уу

0  |  0
Болд(202.131.249.12) 2018 оны 11 сарын 14

Энэ Нямдорж ярихаас цаашгүй юм даа. Хийж хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ.Ярьсаар байтал 60 гарлаа. Тэтгэвэртээ гараад ярьсаар байх уу

0  |  0
Top