Ж.Энхбаяр: Би үнэхээр болгоомж алдсан, ард түмнээсээ уучлалт гуйсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувь эзэмшдэг компани Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тогтоогдсон. Энэ тухай дуулиан тарсны дараа тэрбээр зээлээ төлж барагдуулсан гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим хэвлэл дараах тодруулгыг авч, байр суурийг нь сонирхлоо.   


-АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлсэн. Таны хувьцаа эзэмшдэг компани зээл авсан нь тогтоогдсон байдаг. Өнгөрсөн хугацаанд таныг АТГ-аас дуудаж тайлбар, мэдүүлэг авсан уу?

-Үгүй.

-Хэрэв зээл авсан асуудлаар хуулийн байгууллагаас таныг бүрэн эрхээс тань түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг УИХ-д өгвөл яах вэ?

-Би бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн. Энэ мэт зүйл дээр надаас авахуулаад шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулаад нэг мөр хариулт өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол үүний цаана улс төрийн маш олон өөр санаа, зорилго байна. Улмаар нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан, дотор нь хагаралдуулж байна. Монголын ард түмний өнгөрсөн 30 жилийн хүсэл, тэмцлийн үр дүнд бий болсон парламентын засаглалыг нураах, хүчгүйдүүлэх, ард түмэн хийгээд төрийг хооронд нь эвдрэлцүүлсэн системтэй үйл ажиллагаа явагдаж байна. Би олон жил аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр ажиллаж байна. Энэ ч утгаараа асуудлыг энэ өнцгөөс нь харж байна. Тусгай чиг үүргийн байгууллагуудыг хүчгүйдүүлэх бодлого үе, үе орж ирдэг байсан. Би ажиглаад л явсан. Үүнийг бид хамгаалж зогсож чадсан. Яг энэ үед л төрийг бужигнуулахад тусгай чиг үүргийн байгууллагууд төрийн тулгуур багана болж үлдэж чадсан. Хууль эрх зүй нь тогтвортой, ажил үүрэг нь ойлгомжтой болсон. Улс төрөөс хараат болсон юм. Тэнд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчийн нийгмийн хамгаалал нь баталгаажсан. Үүнийг том, чухал зүйлийг хийсэн гэж харж сууна.

-МАН-ын дотоод хагарал чинээндээ тулсан нь харагдаж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Хэрэв та нар анзаарч байгаа бол МАН дотор том өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байна. Мэдээж үүнийг эсэргүүцэгч том хүчин бий. Энэ тэмцэл хоёр жилийн өмнөөс эхэлсэн том тэмцлийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэсэг нөхөд гал авч, мөс зүсч нийгэмд бий болсон шударга бус, эрх мэдэл, албан тушаал дамжсан бугшсан зүйлийг өөрчлөхийн төлөө бид явж байна. Энэ тэмцэл үргэлжилж байна. Хүчний харьцаа нь нэг, хоёр хүн дээр л асуудлыг шийдэж байгаа. Аажим боловч бид урагшилж байна.

Нөгөө талаасаа хууль хүчний байгууллагууд захиалга өгч, албаар асуудлыг дэвэргэж гаргаж ирэн, энэхүү тэмцлийг оройлж, үүрэг гүйцэтгэж байгаа нөхдийг холдуулах, тэгж байж олон санал авах оролдлого маш хүчтэй хийгдэж байна. Тэгэхээр олон нийт үүнийг том зургаар нь харах хэрэгтэй. Үүний ард ямар том зүйл далд, нуугдаж байна, нийгмийн анхаарлыг яаж холдуулж байна, юунаас холдуулж байна гэдэг зүйлийг харах хэрэгтэй.

-Нэг үгээр хэлбэл, гишүүдийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлтэй холбоотой асуудлыг улс төрийн зорилгоор дэвэргэж байна гэж ойлгож болох уу?  

-Улс төрд болж байгаа үйл явдал зүгээр болдоггүй, дандаа учиртай байдаг. Бид үүнийг цөөлөх, холдуулах ажлыг тасралтгүй л хийсэн. Энд Д.Гантулгаас авахуулаад хийсэн шүү. Одоо бол хэсэг хүнийг л холдуулах ажил л явж байна. 

-Гэхдээ таны хувь эзэмшдэг компани зээл авсан, саяхан тэр зээлээ төлсөн нь үнэн биз дээ?

-Миний хувьд хууль зөрчөөгүй. Хулгай хийж, хууран мэхлээгүй. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаагүй. Миний хувьцаа эзэмшдэг хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани мэргэжлийн яамныхаа зарласан хөтөлбөрт нь төсөл бичиж, барьцаа хөрөнгөө гаргаж, төслийн гурван шалгаруулалтад нь тэнцээд санхүүжилтээ авсан. Улмаар ажлаа хийж байсан. Миний бие энэхүү үйл явдлыг улс төр болж хувирч байгаа болохоор хурдан та нар зээлээ төл гэж хэлсэн. Тэд Хасбанкнаас зээл авч, зээлээ төлсөн. Ийм нөхцөл, байдалд орсондоо Монголынхоо ард түмнээс би уучлалт гуйсан.

-Үнэхээр та нөлөөлөөгүй гэж үү?

-Тийм ээ, нөлөөлөөгүй. Харин үнэхээр би болгоомж алдсан байна билээ.

-Гэхдээ таныг банк бус санхүүгийн байгууллагад тодорхой хувь эзэмшдэг, энэ мөнгийг угаасан байж болзошгүй гэж яриад байна шүү дээ?

-Аль болох л харлуулах, буруутгах талдаа л чиглэж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргасан байна билээ. Монголбанк бол арилжааны банкуудад хяналт тавьдаг. Хөрөнгийн бирж зэрэгт Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг.

-Ямар хяналт тавьдаг гэж вэ?

-Энэ эх үүсвэр нь цэвэр мөнгө үү, татвараа төлсөн үү. Ямар нэгэн гэмт хэрэг, мөнгө угааж байж болзошгүй гэдгийг нь хуулийнхан нь хянасны дараа банк бус гэдэг чинь үйл ажиллагаагаа явуулдаг юм. Дур зоргоороо эндээс мөнгө аваад тийшээ хийчихдэг гэж энгийнээр ойлгоод байна. Тийм зүйл байхгүй, боломж ч байхгүй. Энэ ч утгаараа Санхүүгийн зохицуулах хороо албан ёсны мэдэгдлээ гаргасан байх гэж бодож байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эээ(202.179.24.77) 2018 оны 11 сарын 16

Жадамба генералын нэр хүндийг бид таниас илүү хамгаалж хайрлаж хүндэлж явнаа.

0  |  0
Bi(66.181.180.207) 2018 оны 11 сарын 15

Sain aaviin huu shuu dee ug ni ih l itgej naidaj yvsan hun yumsan gehdee ene JDU yu cj bish bhoo hdn terbum dollariin asuudal bga gsn shdee

0  |  0
Bi(66.181.180.207) 2018 оны 11 сарын 15

Sain aaviin huu shuu dee ug ni ih l itgej naidaj yvsan hun yumsan gehdee ene JDU yu cj bish bhoo hdn terbum dollariin asuudal bga gsn shdee

0  |  0
ган (183.81.171.2) 2018 оны 11 сарын 15

Монголчууд 28 жилийн турш сайн 10 хуруу тэгш хүнийг хайж, сонголт хийсэн нь буруу байжээ гэдэг нь улам үнэн болсоор байна. Энэ хугацаанд төрийн жолоог тасралтгүй атгасан хүмүүс маань дэлхийн баячуудын хэмжээнд очлоо. Зарим нь хөрөнгөө эх орондоо багтаахгүй гадны улсад нуулаа. Гэтэл ард түмэн нь дэлхийн дундаж орны иргэдийн адил амьдарч аз жаргалтай байж чадаж байна уу. Уг нь одоогийн төрөөс төрсөн баячууд Элбэгдорж мэтийн амьдралтай мөрөөдлөөс өөр хөрөнгө үгүй хүмүүс байсан шүү дээ.

0  |  0
ган (183.81.171.2) 2018 оны 11 сарын 15

Харин энэ нийгэмд СОЦ-ын үе шиг жирийн малчин, ажилчин УИХ-д сууж, төрийн үйл хэрэгт оролцох боломж байна уу гээд харах юм бол АРДЧИЛСАН нийгэмрүү ороогүй харин зэрлэг каптализмруу халтирсан мэт байна. Одоогийн байдлаар УИХ-д сууж байгаа түшээд маань хамгийн багадаа тэрбумын хөрөнгөтэй байна шүү дээ. Ийм хөрөнгө мөнгөтэй хүмүүс чихэдэн суугаад улсын хувь заяаг ярихаасаа илүүтэй өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх ,эрх мэдлээ нэмэх дээр толгой гашилган ард түмний сангийн хөрөнгөрүү өлөлзөн гар дүрсээр байна. Нөгөө талаасаа ард түмний өмчид эзэн байхгүй байна.

0  |  0
зочин(103.26.192.43) 2018 оны 11 сарын 15

Мөнгөний өмнө хэнбугай ч бөхийх юм даа.......

0  |  0
зочин(202.179.27.93) 2018 оны 11 сарын 15

эцгийнхээ сургаалийг мартаж дэ

0  |  0
Хуульч(202.131.243.190) 2018 оны 11 сарын 15

Бага гарынх нь том хулгай болж харагдаж цаад том гарын хулгайчид нь хоорондоо нийлж нэгийгээ дэмжиж цэвэр ариун явдалтан болж харагдах гэж үзэж байна даа. Манай иргэдийн нүд чих үнэндээ юмыг олж харж чадахгүй юм аа хөөрхий !!!

0  |  0
МАН ГИШҮҮН(1.25.85.135) 2018 оны 11 сарын 15

ХӨӨРХИЙДӨӨ МАНАН Г УСИГАХ ТОМ ҮЙЛСЭД ИЙМ ЖИЖИГ АСУУДАЛ ДЭЭР НОЁН НУРУУГАА ХУГАЛАНА ГЭЖ ДААНЧ САНАСАНГҮЙДЭЭ ЦААДУУЛ ЧИНЬ БУГУЙЛ ШИДЭЭД ХЭН ХЭНИЙ ХҮЗҮҮНД УГЛАЖ ХЭДИЙД ЧАНГАЛАХАА МЭДЭНЭШҮҮДЭЭ ИЙМХЭН ЮМЫГ МЭДЭХГҮЙ ИХ УЛС ИӨРД ӨДИЙ ХҮРТЭЛ ЯВЧААД ДААНЧДЭЭ ОДОО НЭГЭНТ ОРОЙТСООН

0  |  0
Zochilongoo l (68.54.120.202) 2018 оны 11 сарын 15

Ene duulian zadraagui baisan bol chimeegui l munguu ugaahaad savandaa vokdood baih baijdee gehdee ilrehgui geed dutuu dulimag hulgai hiijdee neeg ih tsever aroun hun bolj buu jujiglee so goos baraam ni irdegneg surhii hooliin gazriin nuuts noyonton geh shuugian niited tanil bolson gej unen uu

0  |  0
Luu(208.54.35.197) 2018 оны 11 сарын 15

Umch huvichilaar suljmeliin 2 uildveriig hulgai hiisen.dandaa hulgai hudal.

0  |  0
Зочин(64.119.22.8) 2018 оны 11 сарын 14

Хууль хяналт нь чамайг банк бус байгууллагадаа өгч мөнгө угаасан эсэхийг чинь шалгаад өгнөө.

0  |  0
Зочин(66.181.178.91) 2018 оны 11 сарын 14

Гуйхгүй

0  |  0
иргэн (202.179.25.178) 2018 оны 11 сарын 14

Эцгийнхээ Нэр сүрийг Гутаасан Сүүлгүй чоно тэгээд бас Гэмт үйлдэл хийж Ёс зүйгүй үйлдэл гаргачихаад Улс төрчиж байна ч гэх шиг Гадны Улс орнууд Та муусайчуулын тухай Шуугиад эхэлчихсэн байна аан Новш Огцор Чи Төрд байх ёсгүй Хулгайч

0  |  0
nergyu(202.9.40.38) 2018 оны 11 сарын 14

Bi chamas 50 saya togrog ogoocj gesen chi bhgyu gesen bhaa heden terbumaar ulsiin horongiig idchihed yagad mongo gyusan hunees harmalsan yum be jadambaa general cham shig lyuwarchin hune bsan hun bgaagyu l yum da chi bol eronhiid surch bhdaa oligtoi surajgyu sn ecgiin netiig gutaasan sh dee

0  |  0
nergyu(202.9.40.38) 2018 оны 11 сарын 14

Ta nar ard tumend hench awahargyu nohcol zaadag hirnee oorsdoo baricaagyu l awfag sh de medeej ya nart horongonoos ih yum bhgyu ldee

0  |  0
Зочин(202.21.106.119) 2018 оны 11 сарын 14

Миний дүү бурууг хийсэн бол одоо олон долоон юм ярьж өөрийгөө цэвэрлэх гээд хэрэггүй. Ядарсан олон түмэн чамайг уучлахгүй

0  |  0
Иргэн(150.129.141.210) 2018 оны 11 сарын 14

Нелеелеегvй, болгоомж алдсан чихшиг. Чи нелеелеегvй юм бол яагаад заавал 950 саяын зээл авсын? Яагаад 875 сая байж болоогуй юм? Духлаа гар, угаасаа луйварчин, тийм биш бол насаараа терд ажилсаг чи яаж хадгаламжиндаа 4 тэрбумтай байдийн?

0  |  0
зочин(103.229.120.184) 2018 оны 11 сарын 14

Энхбаяр шигуу байгаад өөрсдөө эрхээсээ татгалзаачээ гишүүдээ хулгайчдаа

0  |  0
дархан(122.201.22.10) 2018 оны 11 сарын 14

яс юман дээрээ чамайг найгүй баян гэдгийг бүгд л мэднэ..аймгуудад өч төчнөөн үл хөдлөх хөрөнгөтэй. хамгийн сүүлд гэхэд л Дарханд төв зам дагуу Буудай буудалыг ашиглалтад оруулсан гэдгийг..

0  |  0
eruul hun(202.126.89.136) 2018 оны 11 сарын 14

yagaad bolgomj aldsan yum ???boldoo ard tumen serne gedgiig tootsolsongui gej bodood gej heleed bna uu ???? ali esvel ard tumnees uuchilalt guihad bolchino gej bodoj bna uu ??? ugui shuu shalguul !!!!

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 11 сарын 14

Huts lalaraa

0  |  0
m(66.160.201.55) 2018 оны 11 сарын 14

has banknaas zeel avch ur mur tulluu ch geh shig baga tenegteerei

0  |  0
Top