ЧУУЛГАН: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

УИХ-ын чуулганаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар баталлаа.

Засгийн газраас 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн 3 дугаар зүйл. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж, 7 дугаар зүйлийг 7.1.8 дахь заалтын “мал, амьтны гоц халдварт өвчин (цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх)” гэснийг “мал, амьтны гоц халдварт өвчин” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  

Хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн 64.4 хувийн саналаар дэмжсэн юм.

Мөн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 66.1 хувийн саналаар баталлаа.

 

М.Бүүвэй

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top