Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

   МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийнхээ даргаар Д.Тогтохсүрэн гишүүнийг томиллоо. Тэрбээр бүлгийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90.6 хувийн саналыг авчээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана. Ингэхдээ гурван чиглэлд анхаарна. Улс төрийн амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Бид өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 65 суудал авч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн" гэв.

Түүнчлэн "Бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах чиглэлд анхаарна. Ялангуяа бүлгийн гишүүдийн эв нэгдлийн асуудал бий. Энэ чиглэлд шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд анхаарна" хэмээн онцоллоо.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Danbaa(202.131.243.186) 2018 оны 11 сарын 15

tanai avilga heel hahuuli hulgaichuudin uur uurhai bolson namin dargin asuudal hend hamaataim be???? tertei tergui bulshlagdasan nam nertei buleg horchinguud shuu

мотсах(49.0.147.33) 2018 оны 11 сарын 15

эв нэгдлийг ханган гэж хуцаж байхаар хайран сайхан ардын намыг хулгайчдаас цэвэрлэ тэгвэл чамд болон үр хүүхэд чинь өлзийтэй байх болно

риьь(49.0.147.33) 2018 оны 11 сарын 15

эв нэгдлийг ханган гэж хуцаж байхаар хайран сайхан алдын намын хулгайчдаас цэвэрлээ тэгвэл чамд болон үр хүүхэд чинь өлзийтэй байх болно

Top