УИХ-ын даргын ажлын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

2018 оны 11 сарын 16

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын "Шинжиан Шинфа" замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна.

    Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дугаар сард “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдсан ба харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудсаар явахдаа "20 тэрбум төгрөгийг нь М.Энхболд сонгуульдаа зарцуулжээ" гэсэн ор үндэсгүй илт гүтгэсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулжээ.

    Хэвлэл мэдээллийн байгууллага хардах эрхтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.

    Дашрамд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк дээрх зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын даргын ажлын алба

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Телевиз үзэгч(103.26.195.87) 2018 оны 11 сарын 16

Цензургүй яриа нэвтрүүлэг хийдэг Мөнхбаясгалан гэдэг авгайг шоронд хийгээчээ. Монгол хүний нэр төрийг ямагт гутааж байдаг, түүний нэвтрүүлэг үргэлж монгол хүний эсрэг чиглэсэн байдаг. Тиймээс С1 телевизийг ч хаах хэрэгтэй.

Зочин(202.9.40.172) 2018 оны 11 сарын 15

Газрын наймаа хийж байсан гэхээр үгүй би газар зарж байгаагүй гэдэг юм. Гэтэл хотын хамаг газар зарагдсан байдаг. Гүрийсэн пида байгаа юм. Хулгай хийсэн хүмүүст камерт бичигдсэн зургийг нь үзүүлэхэд энэ чинь би биш гэдэг гэсэн. Түүн шиг М.Энхболд би шударга хүн, газар зараагүй, 60 тэрбумд оролцоогүй эвлүүлэг гээд байсан ч баримтаар нотлогдсон. Одоо зайлах цаг нь болсон.

Далай(66.181.177.188) 2018 оны 11 сарын 15

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг авч тараасан тухай өмнө нь яригдаж бичигдсэн шүү дээ. МАН-ын гишүүдэд 50,0 мянган төгрөг тараасан нь үнэн ш дээ.

Zochin(31.35.91.181) 2018 оны 11 сарын 15

Enhbold ajilaa uguuchee novchiin baagii

Дуяа(64.119.26.233) 2018 оны 11 сарын 15

Энхболдтой маш олон зүйл, тэгэхдээ том том асуудлууд байнга холбогдож яригдах юм. Тэгтэл дандаа л ор үндэсгүй гүтгэлэг гэх юм. Яахлаараа дандаа гүтгэгдэж байдаг яачихсан хүн хүн юм болоо.

Haha(103.57.93.232) 2018 оны 11 сарын 15

Humuus ene huniig yeruusuu uzehgui yumaa barag l mongolchuud bigdeeree gej bolno ... tegeed ug hun ni ene dee dugnelt hiigeed alga bolchihoj boldoggui yum daa kkk ene mangar hun

Top