Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.17/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг УИХ-д Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал хэлсэн юм. Тэрбээр Ерөнхий сайдыг чуулганы танхимд орж ирэхийг шаардаж, “Сайдын асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. УИХ-д асуудлыг оруулж байгаа нөхөр өөрөө орж ирээд тайлбарлаад, хамгаалаад явах ёстой. Ерөнхий сайд ирэхгүй байна гэдэг нь дур зогоороо явж байгаагийн илрэл. Өнөөдөр тодорхой сайдын асуудалд хариуцлага тооцох хууль байхгүй байгаа. Тэгэхээр тодорхой сайдын асуудалд Ерөнхий сайд орж ирэхгүй бол Засаг өөрөө хариуцлага хүлээх ёстой. Хуулинд Ерөнхий сайдыг түр эзэнгүй байгаа тохиолдолд Шадар сайд орлодог. Түүнээс биш Ерөнхий сайдыг Шадар сайд орлоно гэсэн хууль байхгүй шүү” гэсэн юм.

Дээрх байр суурийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн дэмжиж, “Ерөнхий сайдыг иртэл нь сайдын томилгоог түр завсарлуулъя” гэлээ. Үүнд Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайд нуруундаа жижиг гэмтэл авчихаад байна. Үүнийг нь ойлгож болно биз дээ” хэмээн тайлбар хийлээ.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаас АН-ын гишүүд завсарлага авснаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(88.130.50.205) 2018 оны 11 сарын 17

ene ovgon odoo nas aa medej alban tushaald shunamaar jum. Zaluuchuudad bolomj olgoochtoi. Shunal n bas dijleed baliar ovgon jum aa. Hurelsuh gej bolovsrolgui n medegdeed, sayduud n bugd - hog.

0  |  0
Top