Дорноговийн МАН өдөрлөг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 18

 Улс тунхагласны 94 жилийн ойг угтан Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос “Бид хамтдаа өдөрлөг”-ийг энэ сарын 23-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус өдөрлөг нь Улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийж, өдөрлөгийн хүрээнд  Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Баясгалан “Аз жаргалтай гэр бүл” лекц, Сайншанд сумын багуудын дунд зохиогдох тэмцээн уралдаан, “Хамтдаа дуулъя” дуун цэнгүүнийг "Саран хөхөө" театрт, харин “Дээлтэй Монгол” арга хэмжээг "Хүүхдийн ордон"-д тус тус зохион байгуулах юм байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top