УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандаж, бүрэн эрхийнхээ хүрээнд албан шаардлага хүргүүлжээ. Тэрбээр хадгаламж эзэмшигчдийн хүүг 11 хувьд, тэтгэврийн болон бусад арилжааны банкны зээлийн хүүг 14 хувьд хүргэж бууруулах саналыг хүргүүлсэн байна. Түүнчлэн ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр тусгайлсан бодлого гаргаж, боловсруулахыг Монголбанкны ерөнхийлөгчөөс шаардсан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд шаардлага хүргүүлж байна. Ипотекийн зээл олгогдохгүй байна гэсэн гомдол маш их ирж байна. Уг нь, Байнгын хорооны тогтоолын дагуу Засгийн газар, Монголбанк хамтран ипотекийн зээл олгох ёстой. Хадгаламжийн хүүг багасгах хэрэгтэй. Ингэж байж зээлийн хүү буурна. Инфляцитай уяалдуулаад хадгаламжийн хүүгээ 11 хувь болгох боломжтой харагдаад байгаа. Манай улс маш их өртэй боллоо. Өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрсэн байна" хэмээн онцолсон юм.


Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Zasag ogtsruulah knop darj bolohgvi shvv guiya Baasanhvv