ШУУРХАЙ: Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр /2018.11.19/ Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих гэж байна. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхдөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн билээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийн хурлаар Д.Хаянхярваад улс төрийн хариуцлага хүлээлгэж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх саналыг оруулснаар Удирдах зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Улмаар дээрх асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцснээр Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ үеэрээ Засгийн газрыг шударга ажиллаж чадахгүй байна гэх үндэслэлээр огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулахаа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр яг одоо Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барих гэж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.122) 2018 оны 11 сарын 19

ХАЯНХЯРВАА ЧИ ҮХЭЖ ДАЛД ОР...

зочин(202.179.26.107) 2018 оны 11 сарын 19

Маш буруу л даа.Энэ цаг үед засгийн гадрыг солиод хэн юу хожих вэ.Ард түмэн л ХОХИРОГЧ нь болно.Энэ засаг огцорч шинэ засаг бүрэлдээд жигдэрхэд дараагийн сонгууль болно.Огцорч байгаа хэд нь иднэ шинэ гарсан нь иднэ.Дараа нь дундаа хийгээд эзэнгүй.Сайн ч муу ч нэг засгаараа үлдсэн богино хугацаанд дууссан нь дээр.Тэгээд ч шинэ засаг гарлаа гээд лидер сайн хүн гарахгүй нь л ойлгомжтой яг адилхан хүн гарна.МАН-н идэж уух л өөрчлөгдөх байх Худийн өш хонзонгоор засгийн газраа огцруулж явна гэдэг нь өөрөө эх оронч биш АВЛИГАЧ ЛАЛАР байнаа гэсэн үг дээ энэ хаянхярваа гэдэг хүн

зочин(103.212.117.28) 2018 оны 11 сарын 19

зөв зөв. Худлаа ярьсан худалч муухай сайдуудтай заваан засгийн газар. ард түмнээр тоглоод. Засах цаг Засаг цаг нэвтрүүлгээс ь харахад худлаа сүржигнэсэн дандаа ирээдүй цаг дээр ярьсан хоосон реклам байдаг.

baagii(103.57.93.63) 2018 оны 11 сарын 19

zov zov

Top